Орос, Герман, Францын удирдагчид “Хойд урсгалыг” нээн ажилд оруулав. Оросын байгалийн хийг европын хэрэглэгчдэд хийн хоолойгоор нийлүүлэх  “Хойд урсгалыг” нээх ёслолын ажиллагаа Балтийн тэнгисийн  германы Любмин хотын эрэг дээр боллоо.  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Герман улсын канцлер Ангела Меркель, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте болон Францын ерөнхий сайд Николя Саркози нар  Цагаан өнгийн бэлэгдэлийн таглааг эргүүлэв. “Хойд урсгал” төслийг дөрвөн орны эрчим хүчний компаний консорциум  хэрэгжүүлжээ.  Үүний өмнө  Берлинд болсон хэвлэлийн бага хурал дээр Дмитрий Медведев мэдэгдэхдээ: “Хойд урсгал” бол Европын эрчим хүчний аюулгүй байдлыг төдийгүй, Орос улс - Европын Холбооны хоорондын харилцааг, Германы бэхжүүлэх болно" гэв. Хийн хоолойн  урт нь 1200 км бөгөөд Балтын тэнгисийн ёроолоор Оросын Выборг тохойгоос, Германы Грайсвальд хүртэл юм. 

Гэрэл зураг