Грекийн гол хоёр намын удирдагчид улс орны нь шинэ эвслийн засгийн газрыг чухам хэн тэргүүлэх асуудлыг  шийдвэрлэхийг хоёр өдөр дараалан оролдсоор байна. Туршлагатай эдийн засагч, банкны ажилтан Лукас Пападимас мөн албан тушаалд томилогдох бусдаас илүү боломжтой байна. Гэвч «НЕТ» улсын телевизийн сувгаар мэдээлснээр тэрээр засгийн газар нь бие дааж ажиллах ба өөр хэд хэдэн болзол тавьжээ. Өнөөдөр ерөнхий сайд Георгиос Папандреу тэргүүтэй өнөөгийн  засгийн газар яаралтай хуралдаан хийх юм. Тэрээр  эвслийн засгийн газар эмхлэн байгуулах ба хугацаанаас өмнө сонгууль явуулах замыг нээхийн тулд  огцрохоо зөвшөөрөв. Сонгууль 2-р сарын 19-нд явуулахаар товлов.