Израилийг Иранд цэргийн цохилт өгөх нь алдаатай бөгөөд урьд өмнө гарч байгаагүй үр дагавартай байх болно гэж Орос  улс сэрэмжлүүлэв. Үүний өмнө Израилийн ерөнхийлөгч Шимон Перес Иран улсад  гэнэтийн цохилт өгөх нь, түүний цөмийн асуудлыг  дипломат шугамаар шийдсэнээс  илүү магадлалтай болж байна гэж анх удаагаа мэдэгдсэн юм. Израиль нь МАГАТЭ-гийн Ираны цөмийн хөтөлбөрийн хамгийн тодорхой  илтгэлийг нийтлэхийн өмнө Иран руу давшиж эхэлсэн юм.  Илтгэлд  Тегеран нууц цэргийн цөмийн зэвсэгтэй эсэхийг зааж болох юм.  Тухайлбал, уг илтгэлд ираны мэргэжилтнүүд цөмийн гэнэгт хошуунуудыг компьютераар загварчилсан тухай   яригдаж болох аж. Өмнө нь агентлагийн баримт бичгүүдэд Ираны хоёр зориулалттай  материал үйлдвэрлэж байгаа тухай яригдаж байсан юм.

   Энэ бол шинэ маягийн  хонжоо харах давалгаан бөгөөд МАГАТЭ-гийн хараахан нийтлэгдээгүй илтгэлийг Иранд нэмэлт шахалт үзүүлэхийн тулд ашиглах оролдлого гэж Оросын гадаад  болон батлан хамгаалахын  бодлогын Зөвлөлийн гишүүн Владимир Аверчев тайлбарлаж байна. Тэрээр илтгэл нийтлэгдэсэн даруйд даралт үзүүлэх шалтаг  хамаагүй  багасч магадгүй юм гэж шинжээч үзээд «Дээд зэргээр юу хийж болох вэ гэвэл, Ираны цөмийн хөтөлбөрийг хангалтгүй тунгалаг байгааг болгоомжтой буруутгаж болох юм. Шууд гаргасан  ямарч шийдвэр нь түүний цэргийн бүрдүүлэлтээс болоод автоматаар цэргийн маш хүчтэй  хямралд хүргэж болно.  Миний бодоход  МАГАТЭ  ийм хямралыг яасан ч дэмжихгүй» гэлээ. МАГАТЭ-гийн илтгэл Израилийн зүгээс урьд өмнө болж  байгаагүй хүчтэй цасралд хүргэж байна. Засгийн газар Тегеранаас 30 км зайтай цөмийн бөмбөг үйлдвэрлэж байгаа  Парчины цэргийн баазад цохилт өгөх төлөвлөгөөг хэлэлцжээ. Урьд өмнө нь  ийм асуудлыг шинжээчид хийж байсан юм.

   Нөгөөтэйгүүр, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн  шинжээч Сергей Дружиловский Израилийн албан ёсны байр сууринд  тус улсын газар нутгийн байдал нөлөөлсөн байх гэж үзэж байна. «Израиль хилэгнэж буй нь ойлгомжтой юм.  Түүний дор газар шатаж байгаа. Тунис, Египт, Ойрхи-Дорнодын байдалд лалын хүчин зүйл ширүүсч байна.Үүнд израилийн эсрэг арабуудын байр суурь ч мэдээж хэрэг ширүүсэх нь дамжиггүй юм. Тиймээс Израиль нь бусдын анхаарлыг арабын ертөнцид болж байгаа эдгээр үйл явдлуудаас сарниулах нь зүйтэй юм. Энд  бүхий л арга хэмжээг авч болмоор байна.  Хэрвээ Израиль Ойрхи-Дорнодын байдлыг өөртөө ашигтай урсгал руу оруулж эс чадваас, түүний байдал цаашид бүрч хүндэрнэ. Магадгүй арабын улсуудын бүслэлтэнд орж мэднэ» гэж Сергей Дружиловский хэллээ.

    Израиль өөрийн сонирхлоо  ганцаараа хамгаалж магадгүй л байх.  Саяхан АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд хийсэн мэдэгдэлдээ, Вашингтон Ирантай сөргөлдөхийг хүсэхгүй байгаа гэж тэмдэглэжээ.МАГАТЭ-гийн илтгэл нийтлэгдсэний дараа өнөөдөр Тегеран түүний эсрэг  шинэ тогтоол гаргах боломжтой байгаагийн хариуд: өөрийн цөмийн технологийг экспортлох боломжтой гэж үзэж байгаа гэв. Харин Оросын ерөнхий сайд Владимир Путин саяхан хийсэн мэдэгдэлдээ  Иран нь анхны  Бушерын АЦС-ыг амжиллтай ашиглалтанд оруулсны дараа байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй байна  гэж мэдэгдэсэн юм. Энэ бол ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүд, ажиглагч нарын оролцоотой хийсэн өргөтгөсөн хурал дээр хийсэн мэдэгдэл юм. Энэ байгуулаггын ажиглагчаар Иран улс орж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Орос улс  өөрийн гадаадын түншүүдэд Тегераныг олон улсаас тусгаарлах нь нийтлэг эрх ашигт нийцэхгүй зүйл гэж ойлгуулсан юм.