Тегеран цөмийн зэвсэг бүтээх гээгүйг Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салехи мэдэгдлээ. Тэрээр Армени улсад айлчилж байгаа хийгээд Иран цөмийн зэвсэг бүтээх төлөвлөгөөтэй байвал энэ тухай ил шууд мэдэгдэх байсан гэж Арменийн нийслэл Ереванд хэвлэлийн бага хурал дээр  хэллээ. Ираны энх тайван зорилгооор  хэрэгжүүлэх цөмийн хөтөлбөр бүр 10 жил оршиж байгааг сайд дурдав. Тус хөтөлбөрийг зогсоох зорилгоор өрнөдийн орнуудаас Тегеранд шахалт үзүүлж байгаа нь улс төрийн асуудал  хэмээн Ираны ГХ-ийн сайд үзэж байна.