Германы Любмине хотод өнөөдөр ашиглалтанд оруулах  Оросын байгалийн хийн хоолойн “Хойд урсгал” нь Европын хийн үнийн бодлогод нөлөө оруулах Оросын бодлогын  үр дүн болж байна гэж Кремль тэмдэглэж байна. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте, Францын Франсуа Фийон нар хийн хоолойн нээлтийн ажиллагаанд оролцох аж. Мэдээж энэ бол эрчим хүчний маш чухал объект.  Тэр ЕХ  дахь   ОХУ ын түншүүдийг хийгээр хангаад зогсохгуй бүхэлдээ   эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц өгөх юм гэж ОХУ ын ерөнхийлөгчийн туслах  Сергей Приходько сэтгүүчдэд мэдэгдэв.  “Хойд урсгал” хийн хоолойг  Балтийн тэнгисийн Портовая булангаас Германы Грайфсвальдын эрэг хүртэл тавьжээ. Хийн хоолойн урт 1224 км. Анхны нийлүүлэлтийн хүчин чадал нь жилд  27,5 тэрбум шоометр байх бөгөөд хоёр дахь хоолойг 55 тэрбум шоо метр хүртэл дамжуулах чадвартай болгохоор зорьж байгаа аж.