Номхон далай дамнан түншлэх төсөл  Японы ерөнхий сайдыг сөрөг хүчинтэй муудалцах болон Бээжингээс Вашингтоныг эрс шүүмжлэхэд хүргэв. Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Гавайд болохын өмнөхөн тэгсэн байна. Энд АНУ  Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах саналыг дэмжих бодолтой байсан. Сайд нарын танхимын тэргүүн Йосихико Нода Япон улсыг Номхон далай дамнан түншлэхэд хамруулах  асуудлыг Гавайд АНУ-ын төлөөлөгчидтэй  хэлэлцэх хүсэлтэй байна.  Харин  японы сөрөг хүчин болон хөдөө аж ахуйн салбарынхан ба Вашингтонд тун ойртож хамсах  бодлогыг эсэргүүцэгчид энэ саналыг дэмжихгүй байна. Эрх баригчдаас  өөрсдий нь ашиг сонирхолыг дэмжихээ больж, хөнгөлөлтийг хасах вий гэж хөдөө аж ахуйн салбарынхан болгоомжилж байна. Тэгвэл  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн юуны түрүүнд тутраганы үнэ нэмэгдэж, өрсөлдөх чадваргүй болно. Номхон далайн чөлөөт худалдааны бүст нэгдэхийг ийнхүү эсэргүүцсэн учир ерөнхий  сайдын рейтинг  9-р сарынхтай харьцуулахад 7,5 хувиар унав.

   Сингапур, Бруней, Шинэ Зеланди, Чили зэрэг «Номхон далайн дөрвөл» мөн бүсийг бүр 2006 онд байгуулжээ. Хожим  Малайзи, Австрали, Перу, Вьетнам улсууд хэлэлцээнд нэгдэв. АНУ төслийг ивээсэн юм. Тэгснээр төсөл Хятадын эсрэг шинж чанартай болсон гэж Японы судлалын төвийн шинжээч Виктор Павлятенко хэлээд «Эдийн засаг, худалдааны маш олон байгууллага бүс нутагт  байгаа. Шинэ байгууллага тэдгээрийг сөрөн зогсож мэднэ. Номхон далай дамнан түншлэх нь АНУ-д  бүс нутагт өргөжиж буй хятадын үр нөлөөг тогтоон барихад шаардагдсан. Хятад улс  Номхон далайн чөлөөт худалдааны бүст нэгдэх асуудлаар хэлэлцээ хийх боломжтой байсан ч тэгэхгүй байна. Гэвч тус  улс  Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад тэргүүлэх байр сууриа бэхжүүлсээр байна. Иймээс АНУ бүс нутаг  наанадаж үр нөлөөгөө хэвээр хадгалахын тулд эсрэг тэнцвэрийг эрэж байна» гэв.

      Гаднаас харахад  Хятад улс шинэ механизмыг сонирхохгүй байна. Үнэн чанартаа  АНУ-ын байр суурийг Номхон далай дамнан түншлэж болзошгүй орнуудын ашиг сонирхолтой харшалдуулахыг Хятад оролдож байна. АНУ  зах зээл нь үүсэн төлөвшиж буй орнуудын ашиг сонирхолыг харгалзалгүй мөн төслийг дэмжиж байна гэж БНХАУ-ын арилжааны сайдын туслах Юй Зяньхуа өчигдөр хэллээ. Хөгжиж байгаа орнууд шинэ байгууллагын дүрэмд нийцэх эсэхээ үнэлэн дүгнэх ёстой гэж хятадын шинжээч тэмдэглэв. Эдүгээ АСЕАН (Зуун-өмнөд Азийн орнуудын холбоо) бүс нутагт интергацийн төвийн үүрэг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна. Тус холбооны гишүүн арван улсын байр суурь болон түншүүд түүний дотор Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австрали улсуудтай  зөвлөлдөх механизм бэхжиж байна. Бүс нутгийн чөлөөт худалдааны шинэ системийг өөрийг нь оролцуулалгүй байгуулж байгаа нь АНУ-ыг түгшүүлэв.Тус улс АСЕАН-ы нөлөөг хязгаарлахын тулд Номхон далай дамнан түншлэх  байгууллагыг бий болгохыг оролдсоор  байна.