Орчин үеийн хүүхдүүдийн бие бялдрын  болон оюуны хөгжил өнгөрсөн урьд үеийнхэнтэй харьцуулахад нилээд хоцорч байгаа аж. Өсвөр насныхны тулгамдсан асуудлууд сэдвээр зохион явуулсан бага хуралд оролцогчид ийм дүгнэлтэнд хүрчээ. Оросын  Забайкалийн хязгаарын Чита хотод болсон уг хуралд багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон эмч нар уригдан оролцжээ. Тэнд Монгол улсын мэргэжилтнүүд бас оролцжээ.

    Орчин үеийн хүүхдүүдийн өсөлт тус зөвлөгөөний хамгийн их анхаарал татсан асуудлын нэг байлаа. Нэг талаас хүүхдүүдийн бие мах бодь  маш эрт  өсч хөгжин, тухайн  насанд тэдний эцэг, эхийн  мэдэхгүй байсан орчин үеийн технологиос аваад хаалттай сэдвүүдийг хүртэл мэдэх болсон юм. Нөгөөтэйгүүр, хэрвээ хүн жинхэнэ утгаараа насанд хүрсэн хүний үйл хэргийг хийж байвал  энэ бүгд нь жинхэн оюуны өсөлт огтхон ч биш юм гэж Забайкальскийн багшийн их сургуулийн профессор Татьяна Клименко тэмдэглээд «Одооны хүүхдүүд урьд үеийнхэн шиг энэ дэлхийн муу муухайгаас хамгаалагдсан дархан цаазат газар өсч бойжоогүй.  Интернет, телевиз нь энэхүү цэцэрлэгийн ханыг устгажээ.  Хүүхдүүд насанд хүрэгчдийн ертөнцид эрт хөл тавих болжээ. Охид Бритни Спирс шиг хувцаслаж, хөвгүүд гэмт хэрэгтнийг дуурайсан  тоглоом тоглох болжээ. Томчууд өөрсдөө хүүхдүүдийн дэргэд урьд өмнө хаалттай байсан сэдвүүдээр ярих болсон аж. Гэхдээ энэ бүгд нь зөвхөн гадаад байдлаараа том хүн болсныг  илэрхийлж  байгаа юм. Ингэхдээ бие махбодийн, нийгмийн, сэтгэл зүйн хөгжил удааширалтай явагдаж байна.  Тэр ч бүү хэл өсвөр насны хямралд  хүртэл цаг хугацаа  нөлөөлжээ. Жишээ нь: 9-р ангийн хүүхэд ирээдүйд ямар мэргэжил сонгохоо төсөөлж чадахгүй болсон байна» гэлээ.

    Эрдэмтдийн үзэж байгаагаар өнөөдөр амьдралын утга учрыг  болон залуу хүмүүсийн эрмэлзлийг “амжилт” тодорхойлж байдаг аж. Үүнээс болоод хүүхдийн хүмүүжил нь амжилтын төлөө уралдаан болж хувирчээ. Заримдаа энэ нь оюун санааны, ёс суртахууны үнэт зүйлсэд хөнөөлтэй  байна гэж Москвагийн багшийн дээд сургуулийн профессор Сергей Тетерский  хэлээд «Ихэнхи хүмүүс  материаллаг үнэт зүйлсэд  асар  их ач холбогдол өгдөг. Хөрөнгө чинээтэй хүмүүсийн  хүүдүүд тэрбумтан болж, орд харш, усан онгоцтой болохыг мөрөөдөж байхад охид олигархтай суухыг мөрөөддөг. Харин энгийн гэр бүлийн хүүхдүүд хаана суралцах, хаана ажилд орох тухайгаа боддог.  Гэхдээ тэдний дийлэнхи олон нь бизнесийн  салбарын тухай мөрөөдөж, өөрсдийгөө удирдагч, лидераар төсөөлдөг. Заримдаа тэднээс тэгээд хэн ажил хийх болж байна?- гэж асуумаар санагддаг» гэлээ.

   Харин Монгол улсын хувьд бол тэдний өмнө тавигддаг асуудлууд нь манайхаас тэс өөр юм. Тэнд  хүүхдийн эрүүл мэнд, боловсролын асуудлыг чухалд үзэхийн зэрэгцээ, өсвөр насны хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд илүүтэй өртдөг байна.Энэ бүгд нь мэдээж хэрэг улс орны  нийгэм-эдийн засгийн  хөгжилтэй  шууд холбоотой. Төв суурин газруудаас алслагдсан бүс нутгийн амьдрал хүмүүст өөр ул мөр үлдээдэг. Харин уламжлалт амьдралын  хэвшил  хүүхдүүд  ахмад хүмүүст захирагдаж, өөрийн сонирхлыг  гэр бүлийн сонирхолд нийцүүлэхийг шаарддаг байна.Орос хүүхдүүд  үүнээс эсрэгээр,тэдний амьдралд гэр бүлийн байдал цөөрснөөс зовон шаналж байдаг юм. Гэхдээ гэр бүл их олон байгаа л даа. Энэ бүгдийг монголчууд сонсоход таатай л байгаа байх, яагаад гэвэл гэр бүлийн хямрал гэдэг бол эдийн засгийн хөгжлийн  бодлогоос үүдсэн бөгөөд, үүнээс үзэхэд Монгол улсыг ийм маягийн зүйл хүлээж байж болох юм гэж Татьяна Клименко ярьж байна.

    «Өнөөдөр гэр бүлийн харилцаа өөрчлөгдөж байна.  Түүний дүр төрх өөрчлөгджээ.Хэрвээ урьд өмнө гэр бүлд олон  хүүхэдтэй, хоёр гурван үеэрээ амьдарч байсан бол, одоо гэр бүлийн засгвар –нэг хүүхэд, нэг эх, эцгийн аль нэгэн нь байх жишээтэй.  Эсвэл өөр нэгэн хувилбарыг авч үзье л дээ. Энд эрдэмтэд бүр “сүлжээний гэр бүл” гээд нэр өгчихсөн байсан. Энэ нь гэр бүл салахад бий болдог зүйл  юм. Хүүхэд долоо хоногийн  хагасыг ээжийнхээ шинэ гэр бүлд өнгөрөөж, түүний үнэт зүйлсийг  өвлөн авдаг,  нөгөө хагасыг нь хүүхэд аавынхаа шинэ гэр бүлд өнгөрөөдөг.  Тэнд ч гэсэн өөр үнэт зүйлсүүд бий.  Хүүхэд зуныг  эмээдээрээ өнгөрөөнө. Ингээд эцсийн дүнд шилжилтийн насны хүүхдэд гурав дахь үнэт зүйлс гарч ирж байгаа юм. Энэ үед шилжилтийн насны хөвгүүд охидын дотор дэлхий, өөрийн тухай болон гэр бүлийн тухай ойлголтууд холилдож эхлэнэ. Энэ үед  түүний хувьд гэр бүл  түүнийг аврах аюулгүй байдлын арал болохоо больдог юм» гэж Татьяна Клименко хэллээ.

   Энэ шалтгаанаар Забайкалийн хязгаарын багш нар  өсвөр насныхантай сургуулийн бус, харин гэр бүлийн түвшинд хамтарч ажилладаг байна. Жишээ нь: Читад “Эцэгүүдийн  клуб” байдаг бөгөөд янз бүрийн насны болон нийгмийн янз бүрийн статустай аавууд өөрсдийн хүүдүүдийн хүмүүжлийн  асуудлыг хамтдаа хэлэлцдэг аж.  Энэ арга барилыг Монголын зочиддоо, монголын эрчүүд хүүхдүүдээ ойлгож, тэдэнтэй харьцаж байх  саналыг  тавьсан юм.