Афганистаны Бадгис тосгонд полицын жип машин тэсрэх төхөөрөмжинд өртсөний улмаас есөн хүн амь үрэгдсэний,  хоёр нь цагдаагийн ажилтанууд байжээ.  Орон нутгийн Засаг захиргааны төлөөлөгчийн мэдэгдсэнээр дэлбэрэлт даваа гаригийн  үдээс хойш болжээ. Цагдаагийнхан алслагдсан хэсгүүддээ хүнс хүргэхээр явж байжээ.Тэд замаараа энгийн хэсэг хүмүүсийг  нэгэн суурин газар хүргэхээр шийдсэн юм. Эл явдал болсны дараа тэд ч бас амь үрэгдсэн байжээ.Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар дэлбэрэлт маш хүчтэй байжээ. Зам дээр тавьсан тэсрэх төхөөрөмж нь  Афганистанд байрладаг гадаадын хуягт техникэд зориулагдсан байж магадгүй гэж таамаглал дэвшүүлжээ.