Оросын буддийн шашинтнууд өнөөдөр Улаанбаатарт эхлэх Дээрхийн Гэгээн XIY Далай лам сургааль айлдахад оролцоно.   Уламжлал ёсоор Оросын Буриад, Тувагийн  буддийн шашны лам хуварга нарын төлөөлөл Дээрхийн Гэгээний сургаалийг сонсохоор зорьжээ.  Харин уг арга хэмжээнд явж чадаагүй Оросын Европын хэсгийн буддистүүд, тэр тусмаа Халимагийн лам хуврагууд Дээрхийн Гэгээний сургааль, лекцийг Интернетээр түүний албан ёсны  dalailama.ru сайтнаас үзэх боломжтой юм. Оросын буддийн шашинтнууд удахгүй XIV Далай ламыг өөрийн бүс нутагт ирэхийг хүлээж байна. Тувагийн сүсэгтэн олон ОХ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровд, Далай ламыг 2012 онд тус улсад айлчлах боломж олгохыг хүсчээ. Түвдийн Дээрхийн Гэгээн нь Тувагийн нийслэл Кызыл хотод барьж байгаа шинэ дацанд ирэхийг тэд хүсч байгаа юм. Энэ оны гуравдугаар сар хүртэл XIV Далай лам Орос улсад айлчлахад хүндрүүлж байсан хамгийн гол шалтгаан бол тэрээр шашны Дээрхийн Гэгээнтний албыг Түвдийн засгийн газрын тэргүүний хамт гадаадад төлөөлж байсан явдал юм.