Орос улсын ерөнхийсайд Владимир Путин Орос- Хятадын хоорондын бараа эргэлт удахгүй өсч 200 тэрбум долларт хүрнэ гэдэгт найдаж байна гэлээ.  Тэрээр энэ тухай өнгөрсөн даваа гаригт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Вэнь Зябаотой хисэн уулзалт дээр мэдэгдэв. 2011 оны дүнгээр БНХАУ, ОХУ-ын хоорондын бараа эргэлт 80 тэрбум орчим  долларт хүрчээ. Хоёр орны Засгийн газруудын төлөвлөж байснаар энэ нь орос-хятадын бараа гэргэлт ойрын үед  100-200 тэрбум долларт хүрэх боломжтой юм гэж В.Путин тэмдэглэв. Түүнчлэн  оросын удирдагч орос-хятадын худалдааны тооцоог үндэсний валютаар хийж байх нь чухал ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэв.  “Дэлхийн санхүүгийн байдлын тодорхой нөхцөлд “ тооцооны энэхүү  систем нь эдийн засгийн  тогтвортой байдлыг наэмэгдүүлж  байна гэж  Путин  Петербургэд болсон  ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын дараа Хятадын Вэнь Зябаотой хийсэн уулзалт дээр хэллээ. Вэнь Зябао өөрийн зүгээс  хоёр орны хоорондын худалдаа чанарын хувьд сайжирах болно гэв.