Гадаадад хахууль тараах талаараа ОУ нэгдүгээр байранд орлоо. Өөрийгөө "авилгалын эсрэг байгууллага" гэж үздэг Transparency International гэдэг байгууллага ээлжит авилгалын рейтингийг тогтоосон байна. Тус байгууллагын судлаачид дэлхийн 30 орны 3000 бизнесменүүдийн дунд санал асуулга явуулсан байна. Өөрийнхөө гадаадын түншүүдэд "байнга хахууль өгдөг" 0 үнэлгээнээс хэзээч хахууль өгдөггүй 10 гэсэн үнэлгээ хүртэл дүн тавихыг санал болгосон байна.Хамгийн дээд баллыг ямарч улс аваагүй байна. Эхний байрыг 8,8 гэсэн оноотой Нидерланд, Швейцар улсуудын бизнесменүүд хувааж авсан байна. Дараа нь Бельги, Герман, Япон улсуудын үйлдвэрүүд орсон байна. Энэ жагсаалтыг 6,1 оноотой оросын хувиараа үйлдвэр эрхлэгчид хаасан байна. Харин хятадууд, мексикүүд хахууль өгөхдөө муу юм байна.

  Энэ үзүүлэлтүүд тийм бодитой байж чадах уу? Асуудал бол үнэхээр байгаа гэж оросын шинжээчид ярьж байна. Харин Transparency компанийн ажлын арга барил нь сэжиг төрүүлж байна. Мэдээж хэрэг ОУ-д авилгалын "дотоодын" асуудал маш хурц тавигдаж байгаа ийм учраас ч төрийн тэргүүн ерөнхийлөгч Д.Медведев энэ бузар зүйлтэй тэмцэх асуудлыг өөрийнхөө шууд хяналтад аваад байна. Харин Transparency компанийн илтгэлд дотоодын авилгалын тухай дурдаагүй бөгөөд "экспортын" авилгалын тухай л бичсэн байна. Энэ харилцан уялдаатай үзэгдэл бөгөөд бодит байдал дээр үнэнд нийцэхгүй байж болно гэж илтгэлийг зохиогчид батлаж байна.

  ОУ-ыг авилгалыг экспортлогч гэж үздэг энэ хуучинсаг үзэл бол барууны хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн арга барил юм. Барууны зарим улсуудын нийслэлээс ОУ-ын нэр дээр гаргаж байгаа шалтаг шалтгаанууд бол тус улсуудын төр засгийн ажиллагаатай нийцэхгүй байгаа юм. Авилгалын эсрэг үндэсний хорооны тэргүүн Кирилл Кабанов ингэж ярихдаа “ОУ-д авилгалын сүлжээг бий болгоод Баруун руу зугтан гарсан золбин улс төрчдийн "бохир активууд" өөрөөр хэлвэл мөнгийг өөрийн орондоо байрлуулахгүй байхаас л авилгалтай хийх тэмцлээ барууныхан хийж эхэлвэл зүгээрсэн дээ. Эдийн засагт тэрбум, тэрбумаараа хөрөнгө орж ирнэ гэдэг сайхан хэрэг. Гэхдээ энэ мөнгө чинь авилгалын мөнгө гэдгийг мартахгүй баймаар байна. АНУ,Их Британ улсад авилгалтай орооцолдсон компаниудыг шийтгэдэг хууль дүрэм байдаг юм” гэлээ.

  Хууль тогтоомжид хахууль өгсөн болоод авсан хүнийг шийтгэдэг заалт байгаа гэдгийг сануулах хэрэгтэй болж байна. Хэрвээ 3000 бизнесменд нэг бус удаа хахууль өгөхийг завдсан гэж байгаа бол тэдний хэн нэгэн нь энэ хахуулийг аваагүй гэх баталгаа байна уу? Энэ 3000 мянган бизнесменүүд бүгдээрээ өөгүй өндөг шиг амьтад гэдэгт итгэхэд хэцүү л байна. Энэ асуултыг зохих улсуудын хууль хяналтын байгууллагууд болон авилгалтай дайтаж байгаа Transparency компанийханд тавимаар санагдаж байна.

  Гадаадад байгаа өөрийн бизнес бүтэцүүдийн авилгалын үйл ажиллагаатай ОУ-д тэмцэл явуулж байна. Гадаадын албаны хүнийг хахуульдсан тохиолдолд шийтгэл хүлээлгэнэ гэсэн нэмэлт өөрчлөлтийг ОХУ-ын Эрүүгийн хуулинд энэ хавар оруулсан билээ. Буруутай этгээдийг нилээн хатуу шийтгэх ба 12 хүртэл жил шоронд хорьж өгсөн хахуулий нь 10-70 дахин үржүүлэсэн торгууль тавина.