ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр Санкт-Петербургт болж өнгөрлөө. ОУ-ын ерөнхий сайд В.Путин зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ ШХАБ-ыг өргөжүүлэх нь зүйд нийцэж байна гэж хэллээ. АНУ, Түрк улсууд ШХАБ-тай яриа хэлэлцээрийн түншийн статустай болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж урьд нь мэдэгдэж байсан юм. ШХАБ-ыг өргөжүүлснээр тус байгууллагын нэр хүнд, нөлөө улам өснө гэж В.Путин үзэж байна. Тус байгууллагын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд авах хамтарсан арга хэмжээний жагсаалтын тухай баримт бичгийг богино хугацаанд зөвшөлцөж гарын үсэг зурахыг ШХАБ-ын гишүүн улсуудад оросын ерөнхий сайд санал болголоо.

   "Хөрш улсуудтай яриа хэлэлцээгээ өргөжүүлэхэд зориулсан бүс нутгийн нэгдлийн харилцан ажиллагааны үр ашигтай талбар болгох, манай байгууллагыг даяарчлалын эдийн засаг, улс төрийн байгуулалтын үндсэн бүтэц болгох агуу зорилтыг амьдралд хэрэгжүүлж ШХАБ-ын ажлыг цоо шинэ түвшинд гаргах шаардлагатай байна" гэж В.Путин мэдэгдлээ. Дэлхийн эдийн засагт амаргүй урсгал бий болж байгаа одоо үед энэ нь маш чухал байна гэж оросын ерөнхий сайд үзэж байна. ОХУ, ШХАБ-ын хүрээнд Эрчим хүчний клубыг яаралтай байгуулахын төлөө байна гэж ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.Энэ клубын ажил 2-р сард эхлэнэ гэж урьд нь мэдэгдэж байсан юм. Пакистан улс руу тавих CASA-1000 өндөр хүчдлийн шугам барих төсөлд ОУ 500 сая долларын хөрөнгө оруулахад бэлэн байна гэж ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр В.Путин мэдэгдсэн байна.

    Энэ төслийг Афганистаны нэгэн адил Пакистан улс сонирхож байна гэж оросын засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна. Афганы эдийн засгийг сэргээх төсөлд ОУ оролцоход бэлэн байна гэж Владимир Путин хэллээ. Дэд бүтцийн төслүүдийг хөгжүүлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох замаар Хятад улс ШХАБ-ын гишүүн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао хуралдаан дээр мэдэгдсэн байна. Тэрээр мөн ШХАБ-ын хөгжлийн банк байгуулах үзэл баримтлалыг боловсруулахыг санал болголоо. ШХАБ-д Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажик, Узбек улсууд багтдаг юм. Харин Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ажиглагчийн статустай юм.