ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардтай  G20-ийн дээд хэмжээний уулзалтын дүн болон дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Оросын төрийн тэргүүн хэлэлцээрийг нээж хэлэхдээ ОУВС-гийн тэргүүн болохоосоо өмнө Лагард намайг Франц улсад албан ёсны айлчлалаар очиход дагаж явсан гэдгийг сануулаад шинэ ажилд нь өндөр амжилт хүслээ. Каннанд 11-р сарын 3-4-нд "Их хорийн" дээд хэмжээний ээлжит уулзалт өндөрлөсний дараа Лагард ОУ-д анхны ажлын  айлчлалаа хийж байна. Тэрээр Москвагаас Хятад, Япон улсуудыг зорих болно.