Япон улсын усан хилийг зөрчсөн хятадын загас агнуурын хөлгийн ахмадыг японы эргийн хамгаалалтын алба баривчилсан байна. Тус хөлгийн ахмад тэнгисийн харуулын тавьсан шаардлагыг үл тоон хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна гэж орон нутгийн захиргаа мэдэгджээ. Хятадын хөлгийн хойноос бүтэн 4 цаг хөөцөлдсөн байна. Үүнтэй адил байдал өнгөрсөн жилийн 9-р сард болсон бөгөөд тэр үед Хятад, Япон улсуудын дипломат харилцаанд том хямрал болсон юм.