Орос, хятад, португал хэлүүд Японд маш их нэр хүндтэй болж гадаад хэл сурч байгаа хүмүүсээс англи хэлийг шахаж байна. Энэ нь Орос, Хятад, Бразил, Энэтхэг улсууд болон азийн орнуудын зах зээлийн ирээдүйтэй өсөлттэй холбоотой гэж японы Nikkei эдийн засгийн сонин өнөөдрийнхөө дугаарт бичсэн байна. DILA хэл шинжлэлийн сургуулийн судалгаанаас үзэхэд 1990-2000 онуудад англи хэл тэргүүлж байсан бол 2010 онд хятад хэлэнд байраа тавьж өгсөн байна. Японд орос хэлний нэр хүнд асар хурдтай өсөж байна.1990 онд орос хэл 11-р байранд байсан бол 2010 онд 4-р байрт оржээ.