ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн хуралдааныг Санкт-Петербургт В.Путин даргалан хуралдуулж байна. Эндээс ямар нэгэн шуугиан болон гэнэтийн зүйлийг хүлээх хэрэггүй гэж ОУ-ын засгийн газарт тэмдэглэсэн байна. Хуралдаан дээр бүс нутгийн аюулгүй байдал, гэмт хэрэгтэй тэмцэх арга барил зэрэг уламжлалт сэдвээс гадна худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхтэй холбоотой цогц асуудлуудыг хэлэлцэх болно.

  ШХАБ арван жилийн дотор Орос, Хятад, Казахстан, Тажикистан, Кыргызстан, Узбекстан улсуудын албан бус нэгдлээс түүний гишүүн улсуудын үндэсний бодлогыг зохицуулах байгууллага болтлоо өргөжсөн юм. Янз бүрийн хэлбэрийн уулзалт болон хамтарсан хээрийн сургууль байнга хийж, интеграцлчлагдах процесс хурдан явагдаж, харилцан хамтын ажиллагааны тодорхой механизмийг бий болголоо. ШХАБ-ыг олон улс орон түүний дотор АНУ, европын орнууд ихэд сонирхож байна. Ялангуяа Афганистан, Түрк улсууд ШХАБ-ын ажилд ажиглагчийн хувиар оролцох боломжтой болж магадгүй одоо үед бүр ч их сонирхол татаж байна.

   Ийм учраас ШХАБ-ын хүрээнд болох ямарч уулзалт байнга анхаарлын төвд байх болно гэж ШХАБ-ын Залуучуудын зөвлөлийн анхны дарга Денис Кравченко ярихдаа «ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас бид чухал шийдвэрийг хүлээж байна. Юуны түрүүнд энэ нь дэлхийн улс төр, нийтийн эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад чиглэгдсэн арга хэмжээ байх бол уу. Бүс нутгийн аюулгүй байдал, мансууруулах бодисны сувагтай хийх тэмцэл зэрэг уламжлалт асуудлыг хуралдаан дээр хэлэлцэхээс гадна дэлхийн хямралын айсуй  давалгааг хэрхэн сөрөн зогсох талаар бас ярилцах болно. Түүнээс гадна ШХАБ-ыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх цаг нь болсон гэж үзэж байна. Энэ асуудлыг Астанад болсон ойн дээд хэмжээний уулзалтын үеэр тавьж байсан юм. Мэдээж хэрэг Санкт-Петербургт болж байгаа засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтаар Энэтхэг, Пакистан улсуудыг ажиглагчийн хувиар тус байгууллагад элсүүлэх болон Түрк улсад “яриа хэлэлцээний түнш” гэсэн статус олгох асуудлыг хэлэлцэнэ» гэлээ.

   Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцох нь уулзалтын гол сэдэв болно. Санкт-Петербургт зөвхөн ШХАБ-ын засгийн газрын тэргүүнүүд уулзаагүй гэдгийг мартах ёсгүй. Тэдний гурав нь БРИКС-ийн тэргүүлэх гишүүд, Орос, Хятад улсууд “Их хорийн” гишүүд гэж улс төр судлаач Алексей Власов хэлээд «Дэлхийн эдийн засаг дахь Хятад улсын үүрэг маш их байна. Эдийн засгийн орон зайд болж байгаа үйл явдлыг хятадын эдийн засаг хэрхэн хүлээж авч байгааг бүгдээрээ итгэл найдвар, түгшүүр айдастай нь хамт хүлээж байна» гэлээ.

   Санкт-Петербургт болж байгаа Зөвлөлийн хуралдааны хүрээнд В.Путин гадаад улсын төлөөлөгчдийн тэргүүнүүдтэй хоёр талын уулзалт хийнэ. Жишээ нь, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао, лалын БН Пакистан улсын ерөнхий сайд Юсуф Гилани нартай уулзана. Хойд нийслэлд болж байгаа энэ удаагийн уулзалтаар хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй байна. Жишээ нь, ШХАБ-ын хүрээн дэх төслүүдийн цаашдын хөгжлөөр авах арга хэмжээний жагсаалт, ШХАБ-ын банк хоорондын нэгдлийн цаашдын хөгжлийн стратеги зэрэг хэлэлцээрүүд байна.