ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид  ОХУ,Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан  баярын мэндчилгээ явууллаа. Тус баярын цахилгаан утасанд бичихдээ: «Олон арван жилийн турш Орос, Монгол хоёр улс цагийн эрхээр шалгарсан найрамдал, сайн хөршийн бат бэх холбоотой  явж ирлээ.

   Манай улс шинэ Монгол Улсыг  хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний төрт ёс, тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэж байсан. Эдүгээ стратегийн  түншлэлийн шинж чанартай болсон  хоёр талын хамтын  ажиллагаа        хойшид эрчимтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна.

    Тийнхүү урагшлах нааштай хөдөлгөөний үндэс нь   дээд хэмжээнд тохиролцсон  дэд бүтэц, уул уурхай, тээвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хамтарсан том төслүүдийг тууштай хэрэгжүүлэх явдал мөн. Энэ нь Орос, Монголын иргэдийн эрх ашигт бүрэн нийцэж байгаа бөгөөд Зүүн хойд Азийн энх тайван, нийгэм-эдийн засгийн хөгжлийн  үйл хэрэгт тус дэм болно гэдэгт бат итгэж байна» гэж бичсэн байна.