Вьетнам улсын эх газрын хүзүүвч дээр оросын 4 компани нефть, хийн геолог хайгуулын ажил хийнэ. Эдгээр нь тус улсад аль эртнээс ажиллаж байгаа “Зарубежнефть”, ЛУКОЙЛ, ТНК-ВР компаниуд мөн вьетнамын эрчим хүчний зах зээл дээр анхдагч “Башнефть” компаниуд юм.Тендерт гол төлөв хийн орд газруудыг тавьж байна. Хийн нөөцийг тогтоох шаардлагатай бол нефтийн нөөц нь 20-30 сая тонн гэж үнэлэгдээд байна. Оросын компаниуд одоохондоо ямарч тайлбар хийхгүй байна. Энэ нь ч хатуу ширүүн өрсөлдөөний үед байдаг л ажил юм. Вьетнамын эх газрын хүзүүвч дээр эрт дээр үеэс ажиллаж байгаа канадчууд, англичууд, голландчууд, америкчууд шинэ төслийг онцгой сонирхож байна гэж Эрчим хүчний сангийн захирал Сергей Пикин тэмдэглээд «Вьетнам улс хөрш орнууддаа түүхий эд нийлүүлэх маш ашигтай байрлалтай юм. Эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 2-т орж байгаа Хятад улсад нийлүүлэх боломжтой. Ийм учраас асар том борлуулалтын зах зээлтэй, тээвэрлэлтийн эрсдэл асар бага юм. Энэ төсөлд оруулсан хөрөнгийг хурдан нөхөхөд энэ байдал сайнаар нөлөөлөх болно» гэлээ.

    Оросын компаниуд вьетнамын эх газрын хүзүүвчийг эзэмшихийн тулд ганц нэгээрээ бус нэгдэж оролцвол ашигтай гэж Нефть, хийн аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль үзэж байна. Оросын нефть хийн компаниуд Вьетнамаас гадна тус бүс нутгийн Индонез, Малайз, Энэтхэг зэрэг улсуудад амжилттай ажиллаж байна.Харилцан ашигтай хамтын ажиллагаанд эдгээр орнуудын нефть, хийн дэд бүтцийг байгуулах болон тэднийг азийн эрчим хүчний системд интеграцчлах зэрэг ажлууд орж байгаа юм.

    Хятадын Боао хотод 4-р сард болсон Азийн форум дээр ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх замын зургийг түншүүддээ санал болгож байсан билээ. Москва эрчим хүчнээс гадна Азийн орнуудтай өндөр технолог, хүнсний аюулгүй байдлыг хангах, логистик, онцгой байдлыг урьдчилан мэдэх, хор уршгийг нь арилгахад идэвхитэй хамтран ажиллаж байна. Өнөөдөр ОУ-ын засгийн газар болон Ази тивийн улсууд энэ багцийг тодорхой санал санаачлагуудаар улам баяжуулаж байна. Индонезийн Бали арал дээр энэ оны сүүлчээр болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт дээр шийдвэр гаргана гэж хүлээж байна. Энэ форумд Д.Медведевийг анх удаа урьсан бөгөөд тэрээр “аравын” тэргүүнүүдтэй уулзах юм. Эрчим хүчний аюулгүй байдлыг хамтран хамгаалах, бүс нутгийн интеграцийг бэхжүүлэх зэрэг оросын санал нь хэлэлцэх халуун сэдвүүдийн нэг юм. Оросын Владивосток хотод 2012 онд болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ч бас энэ саналыг хэлэлцэх юм.