“Хятадын луу” Япон улсад хумсаа харууллаа. Дэлхийн 2-р дайн дуусаад 66 жил өнгөсний дараа Япон улс тус улсын эсрэг бактерлогийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг Бээжин дэлхий дахинд санууллаа. Японы квантуны армийн 731-р отряд хүмүүс дээр биологийн зэвсэг туршиж байсан газрыг Харбин хотод өндөржүүлсэн хамгаалалтад авлаа. Энэ отрядын төв штаб нь байж бактерлогийн зэвсэгтэй их бууны сум хийж хүмүүс дээр туршиж байсан газрыг одооноос эхлээд онцгой хамгаалалтад авлаа. Зүүн өмнөд азийн улсуудад хэрэглэх бактерлогийн зэвсэг боловсруулах Япон улсын “тархины төв” маш нууц бааз энд байсан юм. Энэ “харбины Освенцимд” олзлогдсон хятадын цэргүүд, оросын цагаачид, Монгол, Солонгос улсуудын болон Ази тивийн бусад улсуудын хэдэн мянган иргэд энэ туршилтын золиос болсон юм. Тэднийг тарваган тахал болон бусад үхлийн бактераар өвчлүүлж бактерлогийн дайны үед хэрхэн амьдрахы нь шалгаж байсан байна.

   Энэ газар хэдэн арван жил музей дурсгалын газар оршин тогтнож байна. Харин Бээжин одоо олны анхаарал татахаар шийдсэн бололтой. Яагаад? Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн япон судлалын төвийн удирдагч Валерий Кистанов ярихдаа «Хятад улс эдийн засгийн, цэрэг улс төрийн хувьд хүчирхэг болж олон улсын тавцан дээр баттай байр суурь эзлэж байна. Энэхүү алхамаараа тэд хуучин гомдолоо харуулахыг хичээж, тухайн үед маш их зовлон үзсэн гэдгээ одооноос эхлэн байнга сануулж байх, хятадуудыг тарчлаан зовоож байсаных нь төлөө Япон улсыг хэзээч өршөөхгүй гэдгээ харуулж байгаа бололтой» гэлээ.

   Хятадад энэ зовлонгийн тухай байнга санаж байдаг ба японы эсрэг хөдөлгөөнөөр үе үе илэрч байдаг гэж шинжээч тэмдэглээд «Хятадад 2005 онд японы эсрэг хөдөлгөөн өрнөж японы дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж, японы дипломат байгууллагын эсрэг увайгүй үйл ажиллагаа явуулж байсныг санахад хангалттай бизээ. Тэр тусмаа залуучуудад японы эсрэг үзэл нэвт шингэсэн байдаг. ЗХУ-д германын эсрэг үзэл маш хүчтэй байсан юм. Дайны дараах үеийнхэн бараг үгүй болсон учир энэ үзэл бараг мартагдсан юм. Харин Хятад улсад японы эсрэг үзэл залуучуудын дунд ихэд дэлгэрсэн юм. Энэ байдал дахин хүчтэй дэлбэрхэд ганц л оч байхад л хангалттай билээ» гэв.

  Японы түрэмгийлэгчдийн эх газар дээр учруулсан гай зовлонг Хойд, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азийн улсууд сайн санаж байгаа. Солонгос эмэгтэйчүүдийг “сексийн боол” болгож байсных нь төлөө Өмнөд Солонгос улс Японыг хэзээч уучлаж чадахгүй байна. Япон улсыг уучлалт гуйлгах, бие сэтгэлд учруулсан хохиролын нөхөн төлбөр төлүүлэх зэрэг асуудал хариуцсан маш хүчтэй нийгмийн хөдөлгөөн Өмнөд Солонгос улсад бий болоод байна. Өмнөд Солонгос улстай 1965 онд байгуулсан харилцааг сайжруулах хэлэлцээрээр өнгөрсөн дайны тухай бүх зүйлийг мартахыг заасан гэж японы засгийн газар өөрийн зүгээс мэдэгддэг байна. Япон улс Хятадтай харилцах харилцаандаа түүхийн цэрэг дайны үеийн хуудсыг хаасан гэсэн ойлголтыг байнга өгдөг байна. Японы 731-р отрядын байсан газрыг Бээжин онцгой хамгаалатад авснаараа өнгөрсөн хэзээч мартагдахгүй гэдгийг сануулж байгаа бололтой.