Дэлхийн ахмад кино найруулагчдын нэг Канэто Синдод зориулсан хөшөөг нээх самуурайн ёслол Москвад боллоо. Японы кино урлагийн загалмайлсан эцгийн хүрэл цээж барималыг “Музеон” паркт байрлуулсан байна. Оросын барималчин Григорий Потоцкий түүнийг жинхэнэ эхээр нь барьсан юм. 99 настай найруулагч амьдран суудаг Токио хотод тэрээр өөрийн биеэр очиж хэв авсан байна. Канэто Синдо 40 гаруй кино найруулсан юм. Атомын бөмбөгний жинхэнэ нүүр царайг харуулсан “Хиросимагийн хүүхдүүд” киноны зургийг тэрээр авсан юм. Тэр өөрөө Хиросима хотод төрсөн билээ. 1961 онд тариачны гэр бүлийн тухай түүний “Нүцгэн арал” кино Москвагийн хоёрдугаар кино наадмын Гран-при шагналыг хүртснээр түүний нэр дэлхий дахинд алдаршсан юм.