Далай тэнгист гарч болзошгүй техногенийн ослын уршгийг хамтран арилгах тухай харилцан ойлголцлын баримт бичигт АНУ, ОХУ хоёр гарын үсэг зурлаа. Урьд нь гарын үсэг зурсан хэлэлцээрийн хүрээг энэ баримт бичиг өргөжүүлж байгаа гэж АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Үүнээс гадна түүний үйл ажиллагаа нь хоёр улсын усан хилийг хамрах боллоо. Ноднин жил Мексикийн буланд ВР компанийн хайгуулын тавцанд гарсан ослоос үүдэн хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчилсэн байна. Тэр үед экологийн сүйрэл болсон ба 4,9 сая баррель нефть далайн усанд асгарсан юм.