Энэ оны 12-р сарын 4-нд болох парламентийн доод танхим Төрийн Думын сонгуульд бэлтгэх хүрээнд ОУ-д улс төрийн намуудын сурталчилгааны ажил эхэллээ. Өнөөдөр радио станцийн шууд нэвтрүүлгээр зүүний чиглэлийн «Справедливая Россия»(“Шудрага Орос орон”), ардчилсан үзэл баримтлалыг номлодог “Правое дело”, Либерал ардчилсан нам, “Яблоко” намууд ярилцлага хийнэ. Харин зурагтаар явуулах сурталчилгаа лхагва гаригт эхлэх юм байна. Хуулийн дагуу сонгуульд оролцох 7 нам радио, телевизээр бүтэн цагын үнэгүй сурталчилгаа хийх эрхтэй болсон юм. Энэ цагын талыг нь харилцан маргалдаанд хагасыг нь намын төлөөлөгчдийн яриа болон сурталчилгааны материалд зориулах юм байна. Бүх сурталчилгааны ажил сонгууль эхлэхээс нэг хоногийн өмнө буюу 12-р с арын 3-нд “чимээгүй өдөр” дуусах болно.