1941 оны 11-р сарын 7-ны түүхэн парадын 70 жилийн ойг Москвад тэмдэглэж байна. Өнөөдөр оросын нийслэлийн Улаан талбай дээр дэлхийн 2-р дайны үеийн цэргийн хувцас өмссөн мянга гаруй цэргийн албан хаагчид  баярын марш хийлээ. Мөн Дэлхийн 2-р дайны үеийн цэргийн техник тэр дундаа домогт зенитийн “Катюша” төхөөрөмж, “Т-34”танк зэрэг дайны үеийн техникүүд явж өнгөрлөө. 1941 оны энэ парад дайны хүнд хэцүү үе германы фашистууд Москвагийн босгонд тулж ирээд байсан тэр үед болсон юм. Москва орчимд болсон тулалдаан Улаан армийн анхны том ялалт байсан ба гитлерийн ялагдашгүй армийн тухай домог болсон яриаг таслан зогсоосон юм. “Оросын дуу хоолой” радиогийн Интернет сайтаар Улаан талбайд болсон парадыг шууд дамжуулан үзүүллээ.

Гэрэл зураг