Бүх дэлхийн нийгмийн сүлжээний бичлэгт мониторнг хийдэг “номын сангийн нинжа” нэртэй албан бус тусгай анги нэгтгэл ТТГ-т байдаг юм. Америкийн тагнуулын байгууллагын нууц технопаркт зочилсон Associated Press агентлагийн сурвалжлагч энэ тухай мэдээлсэн байна. Энэ тусгай анги нэгтгэлийн шинжээчид өдөрт Твиттер-ийн 5 сая гаруй бичлэгт мониторнг хийдэг байна гэж тус агентлаг мэдээлжээ. Үүнээс гадна тэд Facebook болон бусад нийгмийн сүлжээнүүдийн постуудыг ажиглаж, орон нутгийн телевизийн сувгууд, радио станцууд, сонин болон интернет форумуудын мэдээлэлүүдэд судалгаа шинжилгээ хийдэг байна. Бүх мэдээлэлүүдийг илтгэл маягаар ерөнхийлөгч Барак Обамад илтгэдэг байна. 2000 оны 9-р сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш ТТГ-т иймэрхүү мэргэжилтнүүдийн бүлэг бий болсон юм. Энэ бүлэг нь алан хядах ажиллагаатай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай гэж тухайн үед нь төр засаг мэдэгдэж байсан. Харин мэдээлэлийн мэргэжилтнүүд тэр цагаас хойш үйл ажиллагаагаа мэдэгдэхүйц өргөжүүлсээр байна.