ДХБ-д ОУ элсэх сүүлчийн саад тотгорыг арилгах замд хийсэн Москва, Тбилисийн тохиролцоонд АНУ баяр хүргэж байна. Орос, Гүрж улсуудын тухайн яриа хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Швейцар улсын засгийн газарт Вашингтон талархал илэрхийлж байна гэж америкийн төрийн департаментийн хэвлэлийн албаны дарга Виктория Нуланд мэдэгдлээ. ОУ-ыг ДХБ-д элсүүлэх тухай гаргасан шийдвэр болон 12-р сарын 15-нд болох энэ олон улсын байгууллагын чуулганд оруулах баримт бичгийг дараагийн долоо хоногт зарлах болно гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков урьд нь мэдээлж байсан юм.