Тайландад болсон үерээс болж 506 хүн амь насаа алдлаа. Тус улсын нийслэл Бангкок хотод байдал улам муудаж байна. Хотод хүнс, ундны ус улам хомсдож байна. Тус улсын хойд нутгаас ирж байгаа ус нийслэл хотын тавны нэгийг живүүлж одоо төв хэсэг рүү ойртож байна. Төр засаг хамгаалах даланг бэхжүүлж усыг далай руу юүлж байна. Тээвэр болон аж үйлдвэр урьдын адил зогссон хэвээрээ байна. Тайландад 7-р сараас эхэлсэн усны үерт 3 сая гаруй хүн хэлмэгдээд байна. Бараг 150 мянган хүн орох оронгүй болоод байна. Байгалын гамшигаас болж 10 тэрбум долларын хохирол учраад байна.