Япон улс анх удаа цунамиг эсэргүүцэх өдрийг бямба гаригт тэмдэглэлээ. Энэ өдөр тус улсын эрэг орчмын нутагт цунами болох үед техникийн аюулгүй байдал болон хүн амыг хамгаалах байдлыг дууриалгасан сургууль хийлээ гэж РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээллээ. Энэ сургуулилтад янз бүрийн албаныхнаас гадна орон нутгийн оршин суугчид оролцсон байна. 11-р сарын 5-нд Цунамиг эсэргүүцэх өдрийг тэмдэглэх шийдвэрийг тус улсын парламент энэ оны 6-р сард гаргасан юм. 1854 оны 11-р сарын 5-нд Японы зүүн урд эрэг орчимд болсон 8,5 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа болсон цунами 15-16 метр өндөртэй байсан ба 8 мянган орчим хүн амь насаа алдсан юм. Энэ оны 3-р сарын 11-нд Япон улсад хүчтэй газар хөдлөлт болж дараа нь цунами үүссэн юм. Энэ байгалын гамшигаас болж 19 мянган хүн амь насаа алдсан буюу сураггүй алга болсон юм. Эдгээрийн 93% нь аймшигт давалгаанаас болж амь үрэгджээ. Цунамигаас болж бас нэг аймшигт сүйрэл болсон ба энэ нь Япон улс ойрын 30 жилд хор уршгийг нь арилгаж магадгүй “Фукусима-1”АЦС-д болсон осол юм. Энэ ослоос болж цацраг идэвхит бодис алдагдсан юм.