БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао 11-р сарын 6-8-нд ОУ-д зочилно гэж Хятадын ГХЯ мэдээллээ. Айлчлалынхаа үеэр тэрээр ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтад оролцох бөгөөд ОУ-ын ерөнхий сайд В.Путинтэй хэлэлцээр хийнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт 11-р сарын 7-нд Санкт-Петербург хотод болно. Хятадын ГХЯ-ны тэргүүний туслах Чэн Гопины мэдэгдснээр тус байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүдээс гадна Монгол, Пакистан, Энэтхэг улсуудын төлөөлөгчид оролцох юм байна. Хэлэлцээрт Афганистан улс болон ТУХН, ЕАЭЗХН-ийн орнуудыг оролцуулаад олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид оролцоно. Уулзалтад оролцогчид сүүлийн арван жилийн эдийн засгийн хамтын ажиллагааны дүнг гаргаж, ойрын жилүүдийн практик хамтын ажиллагааны үндэс суурийг тавих болно. Вэнь Зябао Петербургт В.Путинг оролцуулаад хэд хэдэн хоёр талын уулзалт хийх болно. Уулзалтын үеэр талууд орос, хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэх болно. Орос, Хятад улсуудын ерөнхий сайд нар ираны атомын асуудал болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зургаан талын хэлэлцээрийг сэргээх төлөв зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно. Үүнээс гадна даяарчлалын эдийн засгийн асуудлыг бас хэлэлцэнэ.