Оросын лалын шашинтнууд Курбан-байрам баяраа тэмдэглэж байна Оросын лалын шашинтнууд бүх дэлхийн шашин нэгтнүүдтэйгээ хамт лалын гол баяр Курбан-байрам буюу золигт гаргах баяраа тэмдэглэж байна. Курбан-байрам гэдэг нь арабаар золигт гаргах гэсэн үг юм. Энэ өдөр лалын шашинтнууд Меккад очих жил бүрийн даяанчлалаа өндөрлөдөг хаджа өдрөө тэмдэглэдэг юм. Баяр ёслолын өмнө хаджад оролцогчид Арафат ууланд ургах нарыг үзэж, золигт гаргах үед билиг тэмдэгийн чанартай шулмасыг чулуугаар шидэж, лалын шашинтнуудын итгэж үнэмшснээр Дээд тэнгэрээс өгсөн “хар чулуу” байдаг Кааба сүмийг тойрон мөргөдөг байна. Урьдах жилүүдийн нэгэн адил оросын нийслэлийн гол сүмд хэдэн арван лалын шашинтнууд хуран цугларч бүгдээрээ баярын ном унших болно. Золигт гаргах баяр нь дээд тэнгэр хүний цус урсгахыг хориглосоныг илтгэх баяр юм гэж ОУ-ын лалын шашинтнуудын дарга Равиль Гайнутдинов ярьсан байна. Энэ өдөр оросын лалын шашинтнууд Аллах бурхандаа хандаж улс оронд болон түүний оршин суугчидад энх тайван, сайн сайхныг бэлэглэхийг хүсэн мөргөдөг байна. ОУ-д 20 сая орчим лалын шашинтнууд амьдран суудаг ба түүний 1,5 сая нь Москва хотод байдаг юм. Өнөө өглөө ОУ-ын бүх лалын сүмд тэр тусмаа нийслэлийн 6-н сүмд баярын мөргөл үйлдсэн байна. Курбан-байрам баярыг тохиолдуулан ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев оросын лалын шашинтнуудад баяр хүргэлээ. “Энэ эртний баяр сүсэгтнүүдийг лалын шашны оюуны эх сурвалжид хөтлөн очиж байна. Дэлхийн бүх шашны нэгэн адил сайн сайхан, шудрага ёс, энэрэнгүй ёсонд уриалан дуудаж байна” гэж өнөөдөр ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нийтлүүлсэн баярын илгээлтэд өгүүлсэн байна.      

Гэрэл  зураг