Грек улс бүх дэлхийн толгойны өвчин боллоо. Дэлхийн эдийн засгийн хамгийн нөлөө бүхий албан бус бүлэг болох "Их хорийн" Каннанд болсон дээд хэмжээний уулзалтаар энэ өдрүүдэд еврогийн бүсийн хямралыг гол төлөв хэлэлцсэн ба Афины гаж буруу байдлыг бас хэлэлцлээ.  Яг долоо хоногийн өмнө улам өргөжин гүнзгийрч байсан өрийн ангалын ирмэгээс Грек улсыг аврах хамгийн эмзэг асуудлыг шийдвэрлэсэн гэж бодогдож байлаа. Еврогийн бүсийн орнуудын тэргүүнүүд Ангела Меркель, Николя Саркози нар 10-р сарын 27-ны пүрэв гаригийн өглөөний 4 цагын орчим энэ тухай зарласан билээ. Хувийн банкуудад төлөх ёстой Грек улсын өрийн 50%-ийг хүчингүй болгох тухай хувийн банкны эзэдтэй еврогийн бүсийн улсуудын төр засгууд тохиролцсон байсан билээ. Энэ нь 100 тэрбум евроо байсан юм. Ер нь тус улсын нийт өр нь 360 тэрбум евро болоод байгаа юм.

   Үүний хариуд Афин 10 жилийн хугацаатай эдийн засгийн хатуу хөтөлбөр хэрэгжүүлэхээр амалсан байсан юм. Ийм учраас л "Их хорийн" дээд хэмжээний уулзалт дээр грекийн асуудлыг эргэн харах шаардлагагүй гэж үзэж байсан юм. Улаан хивсэн замт кино наадам болон дарвуулт завины алдарт хот Каннанд бүх төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирж дээд хэмжээний уулзалт эхлэх мөчийн өмнөхөн түүний өрийн асуудалд цэг тавих болоогүй гэж Грек улс үзэж байгаа нь тодорхой боллоо. ЕХ-ний тусламж болон эдийн засгийн бодлогын талаар бүх ард түмний санал асуулага явуулах тухай лхагва гаригийн өглөөний 3 цагт ерөнхий сайд Георгиос Папандреу зарлан мэдээлсэн байна. Хэдэн тэрбум евро зарцуулаад байгаа тэр улсад үйл явдал ингэж эргэнэ гэж ЕХ-ны улсууд огт бодоогүй байлаа. Харин дээд хэмжээний уулзалтын ажлын ид дундуур бүх ард түмний санал асуулага явуулахгүй болсон нь тодорхой болжээ.Грекийн засгийн газар сайн дураараа эсвэл европын "хүнд гартангууд" Герман, Франц улсуудын дарамт дор ЕХ болон ОУВС-гийн дэмжлэгийг авхаар болсон байна.

Харин ЕХ өөрийн түншүүд болох БРИКС-ийн орнууд тэр тусмаа ОУ-ын дэмжлэгт найдаж болно. Нөөцийн тэргүүлэх валютын нэг болох еврог хадгалан хамгаалахыг ӨАБНУ,Орос, Энэтхэг, Бразил, Хятад зэрэг улсууд сонирхож байна гэж Д. Медведев мэдэгдээд: «Туслах шаардлагатай байна. БРИКС нөөцийн тэргүүлэх валютын нэг болох еврог хадгалан хамгаалахыг сонирхож байна...Нийт дүнг зарлахад эрт байна, гэхдээ ОУВС-нд улс бүхний эзлэж байгаа пропорц нь тодорхой байна. Квотыг эргэн харах урьдын хэлэлцээрийг гүйцээхийг бид хүсэж байна» гэж тэр ярилаа. БРИКС-ийн орнуудаас ЕХ-нд оруулах тодорхой дүнг тус бүлгийн сангийн сайд нар хэлэлцэх болно. Дээд хэмжээний уулзалтын гудаманд ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович ОХУ 10 тэрбум доллар гаргахад бэлэн байна гэж мэдээлсэн байна: «10 тэрбум гэдэг ОУВС-гийн нөөцийн нийт хэмжээний хүрээнд ОУ-ын хүлээсэн үүрэг юм. Энэ хөрөнгийг дэлхийн эдийн засгийг эрүүлжүүлэхэд зориулах юм. Шаардлагатай нэмэлт хөрөнгө гаргах эсэх нь одоо тодорхой биш байна. Хэрвээ ийм хүсэлт гарах юм бол бид асуудлыг авч үзэх ба ямар хэмжээгээр оролцохоо тодорхойлох болно» гэж тэр ярилаа.

    Грек улсын одоогийн байдал болон түүний хөгжлөөс еврогийн бүсийн ирээдүй, түүний түүх шалтгаалаад зогсохгүй дэлхийн санхүүгийн хямралын шинэ давалгаа гарах эсэх нь шалтгаалах болоод байна. Өнөөдөр европын валют өөрийнхөө санхүүгийн эрүүлжүүлэлтээ засаад зогсохгүй түүнд итгэх итгэлийг засах хэрэгтэй болоод байна. Европын нэгдсэн валют гэсэн нэрээ алдах юм бол улс төр, эдийн засагт асар их хорхирол учирах болно гэж Николя Саркози мэдэгдээд: «Евро бол манай хүртээл, европ тив дэх энх тайвны баталгаа тийм учраас түүнийг хамгаалах ёстой. Еврогийн бүс өөрийгөө хамгаалж чадна. Түүнийг хүлээн авсан хэн бүхэнд европын валют тодорхой үүрэг хариуцлага хүлээлгэснээс гадна эрх оногдуулсан байгаа. Еврогийн бүсийн гишүүд эв санааны нэгдэлтэй байна. Европ тивийн дэлбэрэлттэй адил болох еврогийн дэлбэрэлтийг бид хэзээч гаргахгүй» гэж Франц улсын ерөнхийлөгч хэллээ. "Их хорийн" гишүүдийн хэн нь ч балмагдаж сандарсангүй. Эдийн засгийн өсөлтийг үндэсний болон даяарчлалын түвшинд тогтворжуулах тодорхой арга хэмжээ авхаар G20-ийн орнууд тохиролцсон байна. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт энэ чиглэлд явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан байна. Эхний ээлжинд "зах зээлийн шаардлагатай зохицуулан валютын ханшийг нэн даруй зохицуулах" асуудал орж байна. "Дотоодын зах зээлээ дэмжих нэмэлт арга хэмжээ авахад" улсууд бэлэн байгааг мөн баримт бичигт заасан байна. ДНБ-тэй харьцах хүүгийн бие даасан өрийг багасгах талаар АНУ одоо л нэг үүрэг хүлээлээ.    

Гэрэл зураг