Энэ долоо хоногт Палестины автоном ЮНЕСКО-гийн бүрэн эрхэт гишүүний статустай болсон явдал олон улсын хамтын нийгэмлэгийн харилцаанд арабын энэ ард түмний хувь заяаг бэх уусгадаг цаас мэт татлаа. АНУ, Израиль, Канад зэрэг улсууд ЮНЕСКО-той харилцаагаа таслана гэж сүрдүүлсэн боловч тус байгууллагын ихэнх гишүүд палестины өргөдлийг дэмжлээ. НҮБ-ын бүтэцэд палестинчуудыг интеграцчлах явдлыг эсэргүүцэгчдийн ЮНЕСКО-г санхүүжүүлэх ажлаа зогсооно гэсэн шийдвэрийг юу гэж ойлгох вэ? Хэрвээ палестинчуудын элсэх ёстой  дараачийн байгууллага нь ДЭМБ гэж үзвэл АНУ энд бас л хөрөнгө хэмнэж болох нь ээ. Түүхэн замналын эрхээр америкчууд НҮБ-ын төсвийн санхүүгийн ачаалалын ихэнхийг үүрдэг болсон юм. Хамгийн баян улс бусдаас илүү төлөх ёстой учир энэ нь ч зөв байх. Харин үүнийгээ дэлхийн хамтын нийгэмлэгийг шантажлахын тулд ашиглах нь зохисгүй зүйл л дээ. НҮБ-д интеграцчлагдах шийдвэр гаргахад палестинчуудыг юу түлхэв, тэднийг НҮБ болон ЮНЕСКО-д бүрэн эрхэт гишүүнээр элсүүлэхийг олонх улсууд хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагийн учир шалтгааныг олох хэрэгтэй бус уу? Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн профессор Ирина Звягильскаягийн энэ асуудлаарх саналыг сонсоё: «Ойрхи Дорнодын мөргөлдөөн мухардмал байдалд орсон гэж олон улсууд үзэж байгаа юм. Палестины улсыг байгуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа  боловч энэ үйл явдал болохгүй л байгаа юм. Палестиныг НҮБ элсүүлэх эсвэл саяных шиг ЮНЕСКО-д элсүүлснээр палестины улс байгуулах зорилгыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжихэд бэлэн байгаа гэдгээ харуулах эсвэл Палестинд арай өөр статус олгохын тулд үйл явдлыг мухардмал байдлаас гаргах шаардлагатай байна» гэж хэлсэн.

Дэлхийн олон нийтийн саналд дулдуйтах гэсэн палестинчуудын хичээл зүтгэл одоогийн байдлаар түүний хамгийн гол эсэргүүцэгч Израиль улстай харилцах харилцааг хурцатгалаа. Еврейн улсын төр засаг эзлэгдсэн нутаг дээр суурин газар барих ажлаа түргэсгэж, израилийн нутаг дэвсгэр дээр палестины засаг захиргаанд зориулан татдаг байсан албан татварыг шилжүүлэх ажлаа зогсоолоо гэж мэдэгдсэн байна. Жилийн өмнө тасалдсан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээс татагалзсан гэж Палестиныг Израиль улс уламжлал ёсоор буруутгалаа. Харин Тель-Авивын буулт хийдэггүй зангаас болож палестинчууд хэлэлцээрийг орхиход хүрсэн билээ. Израильчууд суурин барих ажлаа идэвхижүүлсэн нь бүдрэх чулуу болсон билээ. Энэ ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан тухай сүүлчийн мэдэгдэл урьдчилан харахын аргагүй хор уршигтай болж мэднэ.

НҮБ-д элсэх чармайлтаа Израиль улстай хийх хэлэлцээрийн нэг сонголт гэж үзэхгүй байна гэж палестины тал нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Харин АНУ эсрэг байдлаар олон улсын хамтын нийгэмлэгийг ятгахыг оролдож байна. Тэд яагаад үүнийг хийж байна вэ? Энэ асуултанд Ирина Звягильская хариулахдаа: «Израиль улсад өгсөн амлалтаасаа болж  АНУ ийм байр суурь баримтлаж байгаа юм. ЮНЕСКО-д Палестиныг элсүүлэх асуудалд эхнээсээ л АНУ эсрэг байр суур баримтлаж байсан, хэлэлцээрийн үйл явцыг Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлаар солих зорилготой байсантай холбоотой гэж америкийн улстөрчид үзэж байгаа юм. Энэ бол тийм биш юм. Учир нь хэлэлцээргүйгээр ямарч палестины тусгаар улсын тухай яриа байж болохгүй. Тэртэй тэргүй үндсэн суурь асуудлуудыг шийдэх ёстой. Жишээ нь, газар нутгийн, израилийн суурин газрын, хилийн, Иерусалимын статусын, дүрвэгсэдийн тухай зэрэг асуудлууд байгаа юм» гэж тэр ярилаа. Хэлэлцээрийн явцыг сэргээх, НҮБ-ын бүтэцүүдэд Палестиныг интеграцчлах асуудлын талаарх санал зөрөлдөөнийг даван туулахын тулд олон улсын зуучдын "дөрвөлийн" хүчин чармайлтыг идэвхижүүлэх нь чухал байна гэж  Ирина Звягильская үзэж байна. Тэр тусмаа НҮБ-д элсүүлэх палестиныг өргөдлийг АЗ дээр идэвхитэй хэлэлцэж байгаа өнөө үед маш чухал юм. Санал хураалтын дүнг хэн ч урьдчилан таамаглахыг хүсэхгүй байна. Ямарч тохиолдолд америкчууд хориг тавих эрхээ эдлэх нь тодорхой байна. Хэрвээ байдал ингэж эргэвэл палестинчууд ЕА-д хандаж ажиглагчийн статустай болох боломжтой юм. Энэ нь ч тийм муугүй үр дүн болох юм. Хэрвээ ингэвэл тэд Олон улсын шүүхэд хандаж тэдний нутгийг эзлэн түрэмгийлсэн гэсэн өрөгдлөө өгөх боломж бий болох юм. Израиль улс үүнээс л маш их болгоомжилж байгаа юм. Харин палестинчуудын хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг татах боломж гарна. Дэлхийн хамтын нийгэмлэг үндэсний засаг захиргааг устгах шийдвэр гаргаж хорин жилийн өмнөх статус-квог сэргээж чадах юм. Хэрвээ тэгвэл палестины газар нутгийн амьдралын болон аюулгүй байдлын баталгааг израильчууд хариуцах ёстой болно.  "Хоёр ард түмэнд зориулсан  хоёр улс" зарчмыг амьдралд хэрэгжүүлэх бүх боломж үгүй боллоо гэдэгт итгэсэн цагт Палестинй тэргүүн Махмуд Аббас энэ сүүлчийн зэвсгийг хэрэглэх болно. Израиль улстай хэлэлцээр хийсэн тохиолдолд л энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлж болно.