Европ тив түр амсхийхээр болов. Түр зуурч гэсэн аштай юу. Грекийн ерөнхий сайд Георгиос Папандреу парламентад олонхийн итгэлийг хүлээж чадлаа, тэр нам хоорондын өргөн дэмжлэгтэй засгийн газрыг байгуулахыг санал болгов. Түүнчлэн Грек улс ЕХ-ны өрийн асуудлаар улсдаа бүх нийтийн санал асуулга явуулахаас албан ёсоор татгалзав. Энэ тухай сангийн сайд Эвангелос Венизелос баасан гаригт ЕХ-ны сангийн сайдтай утсаар ярихдаа мэдэгдэв. Энэхүү шийдвэрийг гаргахын өмнө Грекийн засгийн газар дотроо хэд хуваагдахад хүрээд байв. Ихэнх гишүүд ерөнхий сайд Георгиос Папандреугийн тус улсын евро бүс дэхь гишүүний асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг эрс шүүмжилж байв. Урьд нь грекийн шинэчлэлийн ивээн тэтгэгчид – Франц, Германы удирдагчид дургүйцлээ илэрхийлж байсан юм. Тэд Грекийн ерөнхий сайдтай “Их-20” дээд хэмжээний уулзалтын өмнө Каннд уулзсан юм. Асуудлыг хурцаар тавьжээ. Нэг бол нийтийн санал асуулга явуулах, эсвэл Грекэд ямарч тусламж үзүүлэхгүй. Дашрамд хэлхэд, үүний өмнө ЕХ-ны орнууд Грекийн өрийн асуудлыг дэмжих шатанд хүрээд байсан бөгөөд түүгээр хувийн хөрөнгө оруулагчдын өр зээлийг 50 % хүртэл хүчингүй болгохоор тохиролцсон байлаа. Үүний хариуд удаан хугацааны зээлийн хатуу хөтөлбөрийг мөрдөх ёстой байв гэлээ.

   Гэтэл нийтийн санал асуулга явуулахаас татгалзсан нь үнэн хэрэг дээрээ урьдчилан тааварлаж болох л байсан зүйл гэж шинжээч Василий Колташов үзэж байна. Үйл явдал хоёр хувилбараар өрнөж болох байлаа. Нэг нь бол Грек ямарч ойлгомжгүй, тодорхой бус нийтийн санал асуулга явуулах. Ингэхдээ энэ бүгдийг зохион байгуулсан ЗГ санал асуулгаар чухамдаа юуны учраас ард түмэнд хандаж буй нь тодорхой бус байлаа. Энэ бол маш хурц ажиллагаа байв. Харин үүнээс илүү бодитой хувилбар бол Засгийн газар нийтийн санал асуулга явуулахаас татгалзах явдал байсан бөгөөд эцсийн дүнд тийм шийдвэр гаргасан. Яагаад гэвэл, ЗГ-ын хувьд ямар нэгэн асуудлыг босгох нь ашиггүй, энэ нь засгийн газрын кабинет төдийлөн нэрд гарч чадаагүйтэй холбоотой аж. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлүүлэхээр ард түмэнд итгэл хүлээлгэх нь бас өрөөсгөл юм. Нөгөөтэйгүүр, хүмүүс нэг бус удаа Грекийг аврах үүднээс олноороо жагсаал цуглаан зохион байгуулж жинхэн утгаараа одоогийн засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхийн эсрэг байхад Засгийн газар тэдэнд үл итгэнэ.

   Манай шинжээч Грекийн өрийн талыг хүчингүй болгосон нь түүний дампуурлыг далдалсан л хэрэг. Ингэхдээ энэ явдал хяналтан дор явагдсан. Энэ асуудалд ямарч нийтийн санал асуулга огтхон ч шаардагдахгүй байсан юм. Яагаад гэвэл европын эрх баригчид, тэр дотроо Герман, Францын удирдагчид шийдвэрийг гаргах ёстой байсан юм гэж – Василий Колташов үзэж байна. Гэхдээ нийтийн санал асуулгаас татгалзсан болон парламентын итгэл хүлээлгэх санал хураалтын дүн нь одоогийн засгийн газрын хувь заяанд тодорхой зүйлийг оруулсангүй. Сөрөг хүчнийхэн Папандреуг огцрохыг болон ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байна. Харин ерөнхий сайд өөрөө албан тушаалдаа хорогдоогүй, гэхдээ огцрох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Учир иймээс Олон намын төлөөлөлтэй засгийн газар байгуулах санаа одоогоор агаарт явж байна. Эцэст нь хэлхэд эдийн засгийн сүйрэлтэй холбоотой грекийн улс төрийн бие биенээ харайх наадам ЕХ-нд бас нэгэн гэнэтийн бэлэг барьж мэдэх юм.