Ангараг гариг руу хийх нислэгийг дууриалгасан «Ангараг-500» туршилт Москвад хийж дууслаа. Олон улсын багийн  бүрэлдэхүүнд  сайн дураараа орсон гурван орос, нэгэн франц, итали, хятад туршигчид  өчигдөр хөлгийн загвараас гарсан байна. Тэд Анагаах ухаан-биологийн хүрээлэнгийн дэвсгэр нутагт 520 өдөр тусгаарлан ажилласан юм. Туршилт хийсэн эрдэмтэд  Ангараг гариг руу нислэг хийх үеэр бөглүү орчинд удаан байх хүний бие ямар байхыг илрүүлэн мэдэхийг хичээв. Туршилтад оролцогчид 11-р сарын 8-нд  албан ёсны хэвлэлийн бага хурал хийх хүртэл ярилцлага өгөхгүй байна. Харин багийн судлагч эмч Александр Смолевский «ОДХ» радиод товчхон ярилцлага өглөө. Туршилтад оролцогчдын бие сайн байна гэж Александр хэлээд: «Одоо туршилтаас хойшхи судалгаа шинжилгээ хийж байна. Зарчмын хувьд туршилт өө сэвгүй өнгөрлөө. Энэ нь ажилласан хүмүүс ба хийсэн ажлаас ихээхэн шалтгаалав. Ажилласаг хүмүүс сонин ажил хийвэл юм бүхэн хэвийн онц тохиолдолгүй өнгөрдөг. Маш сайн баг сонин ажил хийсэн» гэв.

   Ангараг гариг руу хийх нислэгийг дууриалгаж хийсэн туршилт гурван үетэй байсан. 240 өдөр үргэлжлэсэн эхний үе дэлхийгээс Ангараг гаригт хүрэх, 30 өдрийн 2 дахь үе Ангараг гариг дээр буух, 240 өдрийн 3 дахь үе дэлхийд буцах зэрэг үе байлаа. Багийн гишүүд «аялал» гэгчийн явцад клиник, лаборатори, онош, физиологи, ариун цэвэр, бичил биологи гээд эрдэм шинжилгээний 100 гаруй туршилт хийжээ. Орос ба бусад орон түүнчлэн Европын сансрын агентлагийн мэргэжилтнүүд оролцсон «Ангараг-500» төслийн зорилго Ангараг гариг руу үнэн хэрэг дээр хийх нислэгийг бэлтгэх талаар практик туршлагатай болоход оршив. Туршилтын хүрээнд хийсэн шинжилгээ судалгаа бүрэн тусгаарлах нөхцөл хүний бие, уйл ажиллагаа, сэтгэл санаа, бүлгийн харилцаа, нойр, дархлал, хоолны бүтцэд хэрхэн нөлөөлөхийг илрүүж тодруулах байсан. Оросын мэргэжилтэн багийн дарга Алексей Ситев, эмч Сухраб Камолов, Александр Смолевский нар болон францын иргэн багийн инженер Роман Шарль, Итали, Хятадын судлагч Диего Урбина, Ванг Ю нар багийн бүрэлдэхүүнд орсон юм. Оросын ба европын төлөөлөгчид туршилтын үр дүнгээр бараг 3 сая рубль буюу 100 мянга орчим долларын шагнал авах хийгээд хятадын Ю-гийн шагналын хэр хэмжээг одоогоор  мэдээлээгүй байна. Оросын сансрын агентлаг «Ангараг-500» туршилтыг хоёр жилийн дараа Олон улсын сансрын станц дээр давтах төлөвлөгөөтэй байна гэж Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн удирдагч Алексей Краснов мэдэгдлээ. «Ангараг-500» туршилтыг сансрын тойрог замд давтан хийж, үр дүнгий нь ахиулж арвижуулна гэдэгт бид найдаж байна гэж Алексей Краснов нэмж хэллээ.     

Гэрэл зураг