Ард түмний эв нэгдлийн баярын өдөр Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон ерөнхий сайд Владимир Путин нар нижний новгород хотын “Газ” автозаводын хамт олонд нэгэн гэнэтийн бэлэг барьлаа. Энэ бол ВТБ банкны 38 тэрбум рублийн /1,25 ам.доллар/ зээл юм. Энэхүү хөрөнгө нь үйлдвэрлэлийн шинэчлэл, нилээд хэдэн загварын эгнээ болон ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулагдах юм. Тус автозаводын  80 шахам  жилийн түүхэнд анх удаа улсын өндөр албан тушаалын хоёр хүн – ерөнхийлөгч болон ерөнхий сайд хоёр хамтдаа үйлдвэрийн угсралтын цехээр явж, бүтээгдэхүүнтэй танилцаж байв. Дмитрий Медведев “ГАЗ” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үнэлж, ингэж ярьсан юм: «Бид “ГАЗ”-ын гаргадаг бүтээгдэхүүний шинэ шугамыг үзэж харлаа. Төлөвлөгөөтэй нь танилцлаа. Энэ үйлдвэрийг гялалзсан сайхан ирээдүй хүлээж байна гэдэгт итгэлтэй байна. Энд ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүн бүр өөрийнхөө хэрэгтэйг мэдэрч байхын  төлөө бид бүхнийг хийх болно».

   Владимир Путин тус үйлдвэрийн хөнгөн тэрэг, автобус, ачааны тэрэгний давуу талыг магтаж байв. Баярт ирж байгаа хүмүүс бэлэг авчирдаг. Дмитрий Анатольевич бид хоёр бас бэлэгтэй ирсэн. Манай улсын хоёр тэргүүлэх байгууллага “ВТБ” банк болон “ГАЗ” группын хоорондоо эцэслэн тохиролцоонд хүрсэн юм. Одоо ГАЗ үйлдвэрт 38 тэрбум рублийн зээл олгох гэрээнд гарын үсэг зурах болно. Энэ нь ГАЗ үйлдвэр өөрийн урсгал асуудлаа шийдвэрлэж, цаашид үйлдвэрийг үр ашигтай хөгжүүлэх нөхцөлөө бүрдүүлж ажиллана гэсэн үг юм. Тус үйлдвэрийн гаргаж байгаа загварын шугам нилээд өргөн юм. Энд микроавтобус болон ачааны машин, хөнгөн тэрэг болоод хотын тээвэр автобусыг үйлдвэрлэдэг. Шинэ бүтээгдэхүүнүүдийн дунд оросын иргэдийн сайн мэдэх “Газель” шинэ үеийнхэнд зориулан удирдлагын системтэй, кузов шинэчлэгдсэн бөгөөд жолооч, зорчин явагчдын хувьд туйлын тав тухтай болжээ. “Энэ загвар нилээд түгээмэл байдаг” гэж Дмитрий Медведев онцлоод, жолоочид хир тав тухтай болохыг өөрөө барьж үзэхээр шийдлээ. Үйлдвэрийн төлөөлөгчийн ярьснаар, оросын зах зээлийн 70 % эзлэж байгаа Газель-ийн нэр хүндийг эндхийнхэн цаашид ч хадгалахаар зорьж байгаа аж.

   Оросын машин үйлдвэрлэлийн томоохон холдинг “ГАЗ групп“, Volkswagen Group Rus-ын хоорондын урт хугацааны гэрээний Volkeswagen болон Skoda машин үйлдвэрлэх эхний шатны ажил хэрэгжиж эхлэсэн юм. Нижний Новгород хотод Skoda Octavia  болон Skoda Yeti машин үйлдвэрлэл байгуулагдах юм. Тун удахгүй Volkeswagen Jetta шинэ загварыг ч энд үйлдвэрлэх болно. Машины үйлдвэр жилд нийт зуун мянган автомашин үйлдвэрлэх болно. Медведев эндхийн ихэнх Skoda машинууд Оросд төдийлөн түгээмэл бус цагаан өнгийн байгааг анзаарсан бололтой: “Яагаад цагаан өнгөтэй байгаа юм бэ?” гэж асууж байв. “Өнөөдр баярын өдөр шүү дээ гэж Путин тоглож байв. “Маргааш хар өнгийн машин хийх болов уу?” гэж ерөнхийлөгч хариуд нь хэлж байв. Ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт тус үйлдвэрийнхэн цахилгаан автобусны үйлдвэрийн шугамтай танилцуулав. Уг төслийг РОСНАНО – Оросын нанотехнологийг хөгжүүлэх компанитай  хамтран боловсруулсан аж. Нэг цэнэглэлтээр  автобус  200 км явах хүчин чадалтай аж.