Хятадын аврах албаныхан бямба гаригт тус улсын Хэнань мужийн уурхай гүнээс 45 уурхайчныг аварсан бөгөөд, 8 уурхайчин амь үрэгджээ. Хэнань мужийн Саньмэнься хотын Цяньцю уурхайд пүрэв гаригт 2, 9 баллтай газар хөдлөсний улмаас нуралт болсон юм. Осол гарах үед газрын гүнд 75 уурхайчин ажиллаж байснаас 14 хүн өөрсдийн хүчээр дээш гарч ирсэн юм. Уурхайчид 760 метрийн  дор газрын гүнд байжээ. Сүүлийн жилүүдэд хятадад нүүрсний уурхайн аюулгүй байдлыг сайжруулахтай холбоотой нилээд хүчтэй арга хэмжээг  явуулж байгаа аж. Гэсэн ч БНХАУ ын нүүрс олборлох салбар ослын өндөр хувьтай байсаар  байна.