Энтхэгийн хойд хэсгийн Джамму болон Кашмир мужад бямба гаригт автын ослын улмаас 11 хүн нас барж, 25 хүн шархаджээ. Энэ тухай ИАНС мэдээлийн агентлаг мэдээлжээ. Мужийн полицын мэдээлснээр, Каргил хотоос Занскар хотын чиглэлд явж байсан автобусны жолооч жолоогоо дийлэхгүй хавцал руу унажээ. Хууль хамгаалалтын байгууллагын төлөөлөгч мэдэгдэлдээ: дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд бусад хүмүүсийг мужийн төв Сринагар хот руу нисдэг тэргээр зөөжээ.