Ливийн босогчдын зэвсгийг хураахад нилээд хэдэн сар шаардагдах бөгөөд, хэн ч тэдний зөвсгийг хүчээр авахгуй аж. Энэ тухай Ливийн ерөнхий сайд Абдель Рахим аль-Киб мэдэгджээ. Ливийн Шилжилтийн Үндэсний зөвлөл /ШҮЗ/ шинээр сонгогдсон түүнд түр Засгийн газар байгуулахад нь гурван долоо хоног өгчээ. ШҮЗ-ийн мэдэгдэлд дурьдснаар, ЗГ-ын тэргүүн сайд нарын нэрсийн жагсаалтыг 11-р сарын 23-аас хэтрэлгүй өргөн барих ёстой аж. Үүний өмнө ШҮЗ-өөс батласан төлөвлөгөөний дагуу шилжилтийн ЗГ нь Ливийг чөлөөлөгдсөнийг зарласнаас хойш нэг сарын дараа байгуулагдах ёстой юм. Энэ явдал Муаммар Каддафийг хороосноос гурав хоногийн дараа болон түүний сүүлийн түшиц хот Сиртаг буулгасны дараа буюу 10-р сарын 23-нд болсон юм. Дараа нь найман сарын турш  үндсэн хуулийн Ерөнхий чуулганд сонгуулийг бэлтгэн явуулах ёстой юм. Үүний дараа Ливид парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулиуд явагдах ёстой юм.