Пакистан цөмийн зэвсгийн тоглгойгоо нуун далдлах үүднээс энгийн ачааны машинаар нутаг дэвсгэр дээрээ тээвэрлэж байна.Энэ тухай америкийн “Атлантик” сэтгүүл мэдээлжээ. Түүний мэдээгээр өнгөрсөн тавдугаар сард “Аль-Каидагийн” толгойлогч Усама бен Ладеныг устгах ажиллагаа амжилттай явагдсаны дараа Исламабад АНУ-ын тусгай албаныхнаас тус улсын цөмийн зэвсэгийг салгахыг оролдоно гэж эмээх болжээ. Энгийн ачааны машинаар цөмийн зэвсэгийг тээвэрлэх нь зүсээ хувиргах гэж оролдсон нэг арга аж. Аюултай энэхүү зэвсэгийг тус улсын хэт ачаалалтай замаар, ямар нэгэн хамгаалалт авалгүй тээж буй нь алан хядагчдад амархан нөөш болгож мэднэ. Пакистаны тусгай албаны мэдээлснээр, тус улс 10 цөмийн зэвсэгтэй болоод байгаа аж.