Америкийн шинжээчид  Вашингтон, Москвагийн ирээдүйн харилцааны загварыг гаргахаар дахин шамдацгааж байна. ”Үндэсний ашиг сонирхлын төв” буюу “Никсоны төв” нэрээр илүүтэй нэрд гарсан улс-төрийн байгууллагаас “Орос болон АНУ-ын үндэсний ашиг сонирхолууд” илтгэлийг хэвлэн гаргажээ. Яагаад америкчуудад гэдэг дээр бодох  хэрэгтэй л юм. Илтгэлд зохиогчид ийн нийтэлжээ: “хүйтэн дайн дууссан ч” Орос улс болон АНУ тогтвортой хамтын ажиллагааны замд орж чадаагүй, стратегийн эрх тэгш байдалд хүрээгүй л байна гэж. Ингэхдээ америкийн ашиг сонирхол, аюулгүй байдал болон эдийн засгийн салбаруудад нэвтэрч байгаа нь шууд оростой үр ашигтай олбоотой ажиллаж буйгаас үүдэлтэй юм. Ийм маягийн илтгэл гарч ирсэн нь америкийн нийгэмд энгийн үзэгдэл юм гэж АНУ, Канад судлалын хүрээлэнгийн орлогч захирал Виктор Кременюк ярьж байна: «Ийм илтгэлүүд АНУ-д байнга гардаг. Бас янз бүрийн бүлэглэлд хамрагддаг юм. Янз бүрийн дүгнэлт, янз бүрийн саналууд ч байдаг. Тиймээс энэ илтгэлд нэг их ач холбогдол өгөхийн хэрэггүй юм. Тэр нь юу г ч өөрчлөхгүй, засаг захиргааг ч, сөрөг талынхныг ч өөрчилж чадахгүй. Харин одоо үед Оросын харилцааны тухай асуудал чухал ач холбогдолтой болж ирж байна. Яагаад гэвэл сөрөг хүчнийхэн Оростой баримталж байгаа бодлогоор нь Обамаг шүүмжилж байна. Тэд түүнийг дэндүү зөөлөн байна» гэж үздэг аж.

   Илтгэлийг зохиогчид Москва, Вашингтон хоёр стратегийн тогтвортой байдлын шинэ тогтолцоог хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Түүнд “Орос, Америк хоёр дайсагнагч орон бус, харин чадавхитай түншүүд” гэж байх ёстой аж. Хийх зүйлээ тохиролцож буйн баталгаа болгон хоёр тал стратегийн цэнэглэгч толгойг хоёр талдаа 1000 ширхэгээр багасгах шаардлагатай юм. Түүнчлэн, америкийн улстөр судлаачдын үзэж буйгаар АНУ бодит заналхийллээс үүдэн Европд, дэлхийд ПДХС үргэлжлэн бий болгох ёстой аж.  Сануулахад, энэ сэдэв нь хоёр орны харилцааны бул чулуу болж байгаа шүү дээ. Вашингтон Москвагийн хамтарсан  ПДХС-ийг байгуулах саналыг үл тоон  Европд өөрсдийн “цөмийн шүхрийг” барьж байна. АНУ гадаад бодлогодоо орос-хятадын хамтын ажиллагаа  бэхжих нь АНУ-ын ашиг сонирхолд ямар уршиг авчрах бол гэдгийг бодож үзэхэд сонин л байх болов уу. Өөрөөр хэлбэл, орос-хятадын харилцааны хөгжлийг америкийн шинжээчид занлахийлэл гэж үзэж байна. Бүхэлдээ, АНУ өөрийн харилцаагаа, байнга бүгдтэй зөвхөн өөрийн ашиг сонирхлын үүднээс явуулж ирсэн юм-гэж улс-төр судлаач Вилен Иванов ярьж байна: «Ямар нэгэн буулт хийнэ гэж хүлээвэл гэндэнэ. Орос улс супергүрэн байхаа больсон цагт, АНУ буулт хийнэ гэж бодохын хэрэггүй. АНУ бол дэндүү хүчирхэг гүрэн. Энэ үүднээс тэд ямар нэгэн амлалт өгч болох юм. Ингэхдээ бид биенээ хүндэтгэж, үнэлдэг гэх мэт. Хэрвээ хийж байгаа зүйлээр үзэх юм бол, яагаад гэвэл энэ чинь ямар нэгэн шалгуур байх ёстой шүү дээ. Тэгэхэд АНУ Орос улсад ямарч буулт хийдэггүй».

   Гэсэн ч илтгэлийг зохиогчид нилээд ухаалаг санаачилга гаргажээ. Жишээ нь: Америк, Орос улс хоёр оронд заналхийлж байгаа алан хяда ажиллагаатай тэмцэх зорилгоор террорист заналхийллийн тагнуулын мэдээгээ солилцох ёстой аж. Түүнчлэн, Оростой ДХБ-ад гишүүнээр элсүүлэх тохиролцоондоо хүрэх үүднээс яаралтай Жексон-Вэникийн өөрчлөлтийг цуцлана гэж шинжээчид итгэлтэй байна. Ийм маягийн илтгэл гарах болсон нь АНУ орчин үеийн геополитикт бодит сонирхолтой байгааг илэрхийлж байгаа юм. Гэхдээ АНУ ийм маягийн үзэл бодлоо тэр бүр илэрхийлээд байдаггүй нь нууц биш юм.