Дэлхийд ажилгүйдэл тун аюултай болсон гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тэргүүн Хуан Сомавия үзэж байна. Тэрээр «Российская газета» сонинд нийтлүүлсэн өгүүллэдээ олон улсын хөдөлмөрийн зах зээлийн зохисгүй байдлыг тусган харуулсан тоо баримтуудыг дурдаад ийм хямралт байдлаас гарах талаар санаа бодлоо илэрхийлжээ. Эдүгээ 200 сая гаруй хүн ажилгүй байна гэж Сомавия бичжээ. Энэ тоо үргэлж өсөн нэмэгдсээр байна. Эдийн засгийн өсөлтийн хурдац жилд 1 хувь байгаа өнөөгийн нөхцөлд 2008 оны хямралаас хойш алдсан 30 сая орон тоог сэргээх аргагүй болсон. Харин статистикийн эдгээр тоо баримт бодит байдлыг бүрэн тусган харуулахгүй байна. Ажлын өдөр нь бүрэн бус байгаа сая сая ажилтан болон ажилгүйдээд цөхрөнгөө барсан хүмүүсийг харгалзан үзэхгүй байна. Ялангуяа залуучууд ажил олж чадахгүй байна. Эдүгээ бараг 80 сая залуучууд ажилгүй байгаа хийгээд энэ нь насанд хүрэсэдийнхээс хоёр-гурван дахин илүү олон байна. 

   Дэлхийд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн ажилгүйдэл ба адил тэгш бус орлоготой тэмцэх уриан дор явагдаж байгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал дурдав. Харин ажиллаж байгаа хүмүүсийн эрх, нийгмийн хангамж, санаа бодлоо илэрхийлэх боломж хангалттай биш байна Дэлхийн эдийн засаг 10 гаруй жил үргэлжлэж болзошгүй ээлжит уналтын болсгон дээр байгаа учраас байдал улам доройтоно. Иргэдийн санаа бодлыг харгалзан дургуйцлийг яаж намжаах асуудлыг  «Их хорин» улсын удирдагчид эргэцүүлэн бодох ёстой. Санхүүгийн зах зээлүүдийг аврах нь нэн чухал зорилт болсон. Хямралын хор ушгийг мэдрэсэн сая сая ажилгүй болон ажилгүйдэж магадгүй хүмүүст зохих анхаарал тавих хэрэгтэй гэж Хуан Сомавия үзэж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ур ашигтайгаа олон улс оронд нотлон харуулсан арга хэмжээ бусад улсад авахыг санаачилж байна. 1-рт ажлаар хангах дээд бүтэцэд чиглүүлэх хөрөнгийг өнөөгийн ДНБ-ний 5-6 хувиас 8-9 хувь хүртэл нэмэх хэрэгтэй. 2-рт гол төлөв ажлын орон тоог бий болгодог жижиг, дунд үйлдвэрүүдэд банкаас зээл авах боломж олгох хэрэгтэй. Орос Бразили хоёр улс чухам ийм арга хэмжээ авсан юм. 3-рт залуучуудад зориулсан орон тоог бий болгох хэрэгтэй. 4-рт нийгмийн хангамжийн арга хэмжээгээр нийт хүн амыг хамрах нь зайлшгуй чухал. Шинжээчид Олон улсын хөдөлмөрийн байгууллагын саналуудыг өөр өөрөөр үнэлэв. Гэвч асуудлыг зөв тавьсан хэмээн бүгд үзэж байна. Харин асуудлыг шийдвэрлэх арга зам бүх улсад тэр болгон таарахгүй гэж Үр бүтээлтэй бодлогын сангийн ерөнхий захирал Кирилл Танаев үзэж байна. Тус асуудлаар санал шуумжлэл явуулахаар дээрх саналуудыг дэвшуулсэн бололтой. Энэ агуулгаар асуудлыг зев хендеж тавьсан боловч  саналууд ул бутэх телевтэй юм. Хегжингуй, хегжиж байгаа орнуудад ямар нэг арга замыг тулган хулээлгэж болохгуй. Улс орнууд еерийн бодлого, уйл ажиллагаандаа ундэсний аминч ашиг сонирхолоо удирдлага болгодог гэж Кирилл Танаев хэллээ.

   Нөгөө талаас өнөөгийн олон улсын улс төрийн системийн хурээнд  хямралаас аврах жор гэгчийг эрэх оролдлого шавхагдаж дууссан гэж. Хүний эрхийг хангах,иргэний нийгмийг хөгжүүлэх ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Борис Кравченко хэлээд: «Бид хүний эрэлт хэрэгцээнд хандаж, ажлын орон тоог бий болгож,мөнгө олох боломж хүмүүст олгох ёстой. Тэгвэл хямралаас гарч мэднэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тодорхойлсон хандлага бол дэлхийн санхуу, эдийн засгийн хямралаас гаргах цорын ганц арга зам» гэлээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагааас дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан эгэл жирийн хөдөлмөрчний эрэлт хэрэгцээг харгалзан үзэхийг уриалажээ. Нийгмийн нэгдэл нягтралыг санхуугийн ашиг сонирхолоос дээгүүр тавьбал хүмүүс зүй ёсоор амьдрах итгэлтэй болно.