Хятадын «Тяньгун» (Тэнгэрийн ордон) Олон улсын сансрын станцыг орлож мэднэ. 11-р сарын 3-нд Хятад улс нисэгчгүй сансрын хөлөгөө сансрын  модультой анх удаа залгасан үйл явдлыг оросын шинжээчид тэгж үнэлсэн байна. Энэ амжилт Хятад улс сансарт тойрог замын станцаа угсрах технологитэй байгааг тусган харуулав. Орос улс хятадын сансрын станцыг 2020 он гэхэд байгуулах төслийг зүй ёсоор үнэлж байна. Хугацааг санаатайгаар сонгож авсан хэмээн шинжээчид үзсэн юм. Чухамхуу 2020 он гэхэд Олон улсын сансрын станц ажиллах нөөц боломжоо барах хийгээд түүнийг  тойрог замаас гаргаж живүүлэх юм. Түүнээс гадна  АНУ-ын эрх баригчид сансрын хөтөлбөрийнхөө санхуужуулэлтийг багасгах тухай зарлан мэдээлжээ. Америкийн олон удаа ашигладаг сансрын хөлгүүдийн ажиллагаа 7-р сард «Атлантис»-ын сүүлчийн нислэгээр төгсөв. Хятад улс сансрын жолоодлогот хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ  ЗХУ, АНУ хоёрын 40 жилийн тэртээх замаар замнаж байна. Харин хөтөлбөрөө илүү эрчимтэй хэрэгжүүлж байна. Нэгэн нислэгээр өнгөрсөн зуунд зургаан нислэгийн явцад биелүүлж байсан олон зорилтыг биелүүлж байна. Үүний хамт зарим талаар түрүүлсэн юм. «Шэньчжоу» сансрын хөлөг ба «Тяньгун» лабораторийг компьютерээр бүрэн тоногложээ. Модулийн хөөрөлтийг пуужин дахь камераар шууд үзүүлж байна. Хятад энэ талаар цаг хуваариа 5 жилээр давуулсан гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Алексей Маслов мэдэгдээд: «Хятад улс сансрын технологиа ийм хурдан боловсруулна гэж хэн ч бодохгүй байсан. Мэдээжээр хуулалтыг ашиглажээ. Албан ёсоор буюу өөр аргаар хуулсан нь өөр асуудал юм. «Шэньжоу» сансрын хөлгийг «Тяньгун» модультой залгах зангилаа оросын залгах модультай  бараг ижил төстэй байна. Станцтай залгах бүух механизм, антенны систем нь чухам оросын технолгитэй төстэй» гэв.

   Хятадын «Шэньжоу» оросын «Союз»-тай гайхамшигт төстэй байгааг олон  мэргэжилтэн тэмдэглэв. Энэ нь учиртай. Оросын НИИМАШ-Экспорт хүрээлэнгийн захирал болон гурван ажилтан оросын нууц технологийг Хятад улсад хууль бусаар худалдсан учир 2005 онд шоронд 5-аас 20 жилээр  хоригдсон юм. Мөн түүнчлэн «Тяньгун» зөвлөлтийн «Союз, Салют» тойрог замын станцуудтай төстэйг бас тэмдэглэжээ. Харин хятадын модуль бараг хоёр дахин хөнгөн байна. Энэ нь илүү хунд модулийг тойрог замд гаргаж чадах зөөгч пуужин Хятадад үгүйтэй холбоотой байх. АНУ Хятадыг Олон улсын сансрын станцад оруулахаас татгалзсан явдал тойрог замын станцаа биеэ даан бүтээхэд нь түлхэц үзүүлсэн бололтой. Агаарсансрын технологи нь пуужингийн хөтөлбөрөө өргөжүүлж буй Пакистан, Иран буюу БНАСАУ-д нэвтрэхээс Вашингтон эмээж байна. Тэгээд Хятад улс маш үнэтэй төслийг хэрэгжүүж, харсаар байтал сансрын их гүрэн улс болон хувирч байна.