Азербайжан - түркийн хоорондын байгалийн хийн салбарын хэлэлцээр нь дэлхийн эрчим хүчний зах дээр тогтвортой байдал  болон олон улсын хамтын ажиллагааг бүрэлдэн тогтоох болно гэж Азербайжан дахь АНУ-ын Элчин сайд Мэтью Брайза үзэж байна.  “Энэ нь “Өмнөд хоолой” руу зам нээж байгаа бөгөөд хөгжлийн ээлжит алхам болж байгаа юм. Тэгэхлээр Азербайжан улс найдвартай төрөл бүрийн эх үүсвэрээс Европыг хийгээр хангаж байх юм “гэж азербайжаны ANS телевизийн сувагт ярьжээ. Америкийн дипломат тэмдэглэхдээ, тэрээр нефть-хийн төслийн ирээдүйд их найдвар төрүүлж байгаа бөгөөд түүнийгээ Азербайжан, Түрк улстай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэв. Азербайжан улсын төрийн өмчит SOCAR нефть-хийн компаний ерөнхийлөгч Ровнаг Абдуллаев болон түркийн BOTAS  компаний гүйцэтгэх захирал Фазиль Шенел нар 10-р сарын 25-нд “Байгалтийн худалдан авах” бодолтой гэрээнд гарын үсэг зуржээ.