11-р сарын 4 нд Орос улс Ард түмний нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Энэхүү төрийн баяр бол 1612 онд үймээн самууныг даван туулж, гадаадын түрэмгийлэгчидтэй тэмцэж, тусгаар тогтнолоо олж авсан өвөг дээдсээ дурсан, тэдний  гэрээслэлд үнэнч байдгийг билэгдсэн баяр юм. 1612 онд Орос улс бүхэлдээ дайны талбар байсан юм. Түүний баруун хэсгийн газар нутгийн дийлэнхийг дайнч хөршүүд нь эзлэн авсан байлаа. Москва хот польшийн интервентүүдэд эзлэгдсэн юм. Оросын нэгдсэн улс нуран унаж, хоосорсон хааны суудалд хааны удмын бус олон  тооны өөрсдийгөө нэрлэгч этгээдүүд гарч ирээд байв. Орос улс олон зуун  жилийн түүхэндээ анх удаа үхлийн эрмэгт тулж ирээд байлаа. Ийм эмгэнэлт явдалтай манай үндэстэн өөрийн түүхэндээ урьд өмнө ч, түүнээс хойш үед ч таараагүй юм-гэж Оросын түүхийн хүрээлэнгийн захирал Андрей Сахаров ярьж байна: «Түүхийн хүнд хэцүү тэр үед, нийгэм хагарч бутран, оюун санааны хоосрол, ёс суртахууны доройтолд орж, урван тэрсэлж, хомхой сэтгэлтнүүд газар авсан үед ард түмний шилдэг хүч тэмцэхээр боссон  юм. Тэд бол тариачдын хүч, үйлдвэр-худалдаачдын давхрага болон ноёдын хүрээнийхэн байсан юм. Тэд асар олуулаа байлаа. Энэ бол орос, Волга орчмын нутгийнхан, Хойд хэсгийнхэн болон төрөл бүрийн шашны төлөөлөгчид байсан юм. Тэд Минин, Пожарский нараар толгойлуулсан ард түмний арми байлаа. Тэд гадны  зандалчдыг бут цохин хаясан юм. Тэд эх орондоо хайртай байсан учраас, түүнийг авран хамгаалсан юм».

   1612 оны 11-р сарын 4 нд ард түмний сайн дурынхан Москваг гадаадын дээрэмчдээс чөлөөлсөн юм. XVII зууны дунд үеэс тэмдэглэж ирсэн Казаны эх Дагины шүтээний өдөр оросын цэргийн хороонууд гадаадын дээрэмчдийг хөөж гарган, Москвад иржээ. Харин ХХ зуунд зөвлөлт засгийн үед нийт улсаараа тэмдэглэдэг уламжлалыг халсан байжээ. Гэтэл  2005 онд энэхүү баярыг сэргээн, хуанлид энэ өдрийг улаанаар тэмдэглэн Ард түмний эв нэгдлийн өдөр болгон тунхагласан аж. Гэхдээ нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр шууд утгаараа энэхүү баяр нь нийт ард түмний баяр болж хараахан чадаагүй байна. Яагаад гэвэл оросын нийгэмийн тал хэсэг нь зөвлөлтийн үед тэмдэглэж байсан 11-р сарын 7-ны баярыг илүүд үзэж байдаг аж. Баяр нь жинхэн утгаараа ард нийтийн  болохын тулд нилээд цаг хугацаа шаардлагатай – гэж Оросын  стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Леонид Решетников ийн үзэж байна: «Энэ баярыг анх 11-р сарын 7-нд хувьсгал гарахад тэмдэглэж эхэлсэн юм. Түүнд ямар нэгэн шүүмж тавихгуй, дугуй хүлээж авахыг сургасан юм. Хэрвээ шүүмжилж эхлэвэл шууд л шорон гянданд хийдэг байлаа. Харин одоо бол өөр. Бид чөлөөтэй хэлэлцэх бүрэн боломжтой болсон.Гол нь сэргэн мандсан Орос улсаа тойрон нэгдэх явдал  юм. Энэ аугаа санааг ард түмэн аажмаар хүлээн авч эхэлж байгаа юм». Орос улсын шашны тэргүүн нарын санаачилгаар жил бүрийн 11-р сарын 4 ний өдөр уг баярыг сэргээсэн бөгөөд энэхүү баярын өдөр сайн үйлс бүтээн, олон үндэстэн, олон шашинтнууд, төрөл бүрийн нийгмийн давхаргын хүмүүс нэгдмэл ард түмэн, нэг түүхэн хувь тавилантай, нэг эх оронтой гэдгээ дээдлэн  ухамсарлах ёстой юм.