Оросын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Их-20” дээд хэмжээний уулзалтын дүнгийн баримт бичгүүдийг зөвшилцөх ажлыг өнөөдөр дуусгах бодолтой байна. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев урьд шөнө Каннаас эх орон руугаа мордсон юм. ДХУ-ын хоёрдахь өдөр Орос улсыг Аркадий Дворкович болон Оросын сангийн яамны өндөр албан тушаалын ажилтнууд төлөөлж байгаа юм. Ерөнхийлөгчийн туслахын ярьснаар, ДХУ-ын үлдэсэн бусад хуралдаануудаар нийгмийн тогтвортой байдалд олон улсын дэмжлэг үзүлэх болон дэлхийг удирдах болоод “ДХБ-тай” холбоотой  асуудлуудыг хэлэлцэх аж.