Владимир Путин Forbes сэтгүүлийн хувилбараар  дэлхийн хамгийн хүчирхэг нөлөө бүхий хоёрдахь хүнээр тодоров. Оросын ерөнхий сайдыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түргүүлж, гуравдугаар байранд Хятад улс дарга Ху Зиньтао оржээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү рейтинг нь нийгмийн судалгааны тодорхой субъективыг харуулж байгаа боловч, дэлхийн тавцан дээр жинхэн хүчний хуваарилалтыг тусгаж байгаа аж. Forbes-ийн жагсаалт өмнөх жилийнхээс нилээд өөрчлөгджээ. 2010 онд “алт” нь БНХАУ-ын дарга Ху Зиньтаод байсан бөгөөд америкийн тэргүүн түүнээс нэг шатны дор байсан юм. Оросын ерөнхий сайд тэр үед дөрөв дэхь байрыг эзлэж байв. Одоогийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн рейтингийн хуваарилалт нь дэлхийн тавцан дээр солигдох  “хүчний төвийг” Forbes нарийн мэдэрч байгааг харуулж байна гэж улс-төрч Дмитрий Орешкин “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа тэмдэглээд: "Бүхэлдээ ийм дүр зураг шударга болж байна. Эхний байранд Обама байгаа нь ойлгомжтой.  АНУ бол хамгийн хүчирхэг улс бөгөөд түүний ерөнхийлөгчийн үйл ажиллагаанаас дэлхийд нөлөө илүүтэй байх болно. Хоёрдугаар байранд Путин энэ  бас ойлгомжтой. Орос улс бол хамгийн их чадахитай улс, түүнээс багагуй зүйл шалтгаална шүү". Үүнийг Forbes сэтгүүлийн асуулганд оролцсон шинжээчид бас тооцсон нь лавтай – гэж Дмитрий Орешкин ярьж байна: «Путин бол Оросд нэг номер байх нь ойлгомжтой. Ялангуяа, Оросын ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээд байгаа одоо үед түүний статус бүр ч өссөн. Ингэхдээ Дмитрий Медведев рейтингийн ард яваа гэдгийг хэлэх байна. Өөрөөр хэлбэл, тэд үүнийг нилээд саруул ухаанаар үнэлдэг бололтой. Үүнд Путин сайн уу, тэдэнд таалагддаг уу, үгүй юу – ерөөсөө л дэлхийд нөлөөгөөрөө хоёрт орж байна. Энд тэд хятадуудыг хэрхэн яаж харьцуулсан нь анхаарал татаж байна. Харин одоо бол оросын нөлөө хятадынхаас илүү байна гэдгийг шинжээчид ойлгосон бололтой.

   Forbes сэтгүүл рейтингийг дөрвөн үзүүлэлтээр  гаргадаг аж. Энэ нь хичнээн хүнийг удирддаг, санхүүгийн ямар нөөцийг хянадаг, хэдэн төрлийн салбарт нөлөөлж байгаа, өөрийн засаг барих эрхээ хир идэвхитэй ашиглаж байна. Энэ жил нэрсийн жагсаалтанд 70 хүн оржээ. Тэдний дунд оросын гурван иргэн байна. Владимир Путин, Дмитрий Медведевээс гадна нэрт бизнесмен Алишер Усманов, тэр жагсаалтын хамгийн сүүлд оржээ. Тэрээр тэрбумтнуудын жагсаалтанд 35- д ордог юм. Forbes эхний аравт өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр байранд дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй Ангела Меркель оржээ. Хэвлэлийн газрын онцолсноор Германы канцлер европын хамгийн хүчирхэг эдийн засгийг тэргүүлдэг ЕХ-ны лидер юм. Францад явуулсан саяхны санал асуулгаар францчууд Меркельд өөрийн орны ерөнхийлөгч Саркозигаас ч илүү итгэл хүлээлгэж байгаа аж. “Майкрософтын” үүсгэн байгуулагч Билл Гейтс рейтингийн тавдугаар байрыг эзлэв. Forbes-ийн үзэж байгаагаар дэлхийн хоёр номерын баян энэ хүн “түүхэндээ дунд насны хамгийн үр бүтээлтэй хямралыг” даван туулж байгаа нэгэн аж. Гейтс вакцин бий болгохоор ажиллаж  байгаа төдийгүй түүний зорилго үхлийн шалтгаан халдварт өвчнийг устгахад оршино. Гейтсээс нэг шатны дор Саудын Арабын хаан Абдулла ибн Абдель Азиз аль-Сауд орж байна. Тэрээр дэлхийд цөөн үлдсэн хэмжээгүй эрхт хаант засаглалтай вант улсын тэргүүн бөгөөд түүний улсад дэлхийн нефтийн нөөцийн 20 % болон исламын хамгийн гол хоёр ариун шүтээн байдаг аж. Жагсаалтын долдугаарт Римын католик шашны тэргүүн XVI Папа Бенедикт юм. Forbes сэтгүүлийн тэмдэглэж буйгаар хүн төрөлхтөний зургааны нэг зогсч байгаа бөгөөд – тэр үр хөндөлт, ижил хүйстэнтэйгээ гэрлэх болон эмэгтэй санваартны эсрэг байр суурьтай байдаг нэгэн. Наймдугаарт АНУ-ын Холбооны Нөөцийн системийн тэргүүн Бен Бернаке орсон бөгөөд түүнийг бүгднайрамдахчууд халахыг хүссээр ирсэн юм. Жагсаалтын есдүгээр байранд Марк Цукерберг оржээ. Хэвлэлд дурьдснаар Facebook нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч энэ хүний гавъяа гэвэл, тэр АНУ-ын ТТГ-ын 60 жил хийж чадаагүй зүйлийг 7 жилийн дотор хийжээ. Тэрээр дэлхийн 800 сая хүнийг /энэ нь дэлхийн хүн амын 10 %/ юу уншиж, юу сонсч, хэнтэй найзалдагийг түвэггүй хийж чадсан. Харин жагсаалтын аравт Дэвид Кэмерон оров. Нэрт сэтгүүл түүнийг тийм ч сайхан тодорхойлсонгүй. “Нэгэн үед түүнийг хоёрдахь Маргарет Тетчер гэж өргөмжилж байсан юм. Харин одоо британий ерөнхий сайд өөрийн орондоо бүх хүмүүст шавхардуулах жаахан жаал болоод байна.”

   За, сэтгүүлийн жагсаалдтандаа эргэж оръе дээ.  Рейтингэд нэг ийм цонх байна “2011 оны гол амжилт”. Барак Обамын гол амжилт бол Усама бен Ладеныг устгасан явдал. Харин Владимир Путины амжилт гэвэл Forbes-ийн онцолж байгаагаар түүний Евразийн холбоог Орос, хуучин зөвлөлтийн улсуудтай, тэр тусмаа Казахстан, Белорусь, Украиныг оруулан 2015 онд байгуулах санаа юм байна.