АНУ Ирантай цэргийн сөргөлдөөнтэй байх сонирхол үгүй гэж пүрэв гаригт АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч  Виктория Нуланд мэдэгдлээ. “Өнгөрсөн долоо хоногт, саруудад бид олон удаа Ирантай бид сөргөлдөхийг хүсэхгүй. Энэ байр суурь хэвээр байна” гэж Нуланд хэллээ. Ингэхдээ тэр АНУ нь өөрийн мэдэлд байгаа бүхий л хэрэгслийг Тегераны МАГАТЭ-гийн өмнө цөмийн хөтөлбөрийн асуудлаар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхийн тулд Ираны эсрэг олон улсын дарамтыг эрчимжүүлэхэд хэрэглэх бодолтой байгаагаа мэдэгдэв. Нуланд мэдэгдэхдээ, энэ сард МАГАТЭ-гийн Ираны цөмийн хөтөлбөрийн илтгэл гарна гэж АНУ хүлээж байгаа гэв.