11-р сарын 4-ний баасан гаригт Орос улс төрийн баяр – Ард түмний нэгдлийн баярыг тэмдэглэж байна. Энэхүү баярыг Моск­­вагаас Поль­шийн цэр­гийг хөөн гаргасан 1612 оны дурсгал болгожээ. Түүхэнд энэ баярыг 17-р зууны түшгүүртэй үетэй холбоотой гэж үздэг юм. Өмнөх жилүүдэд Кремлийн 11-р сарын 4-ний баярын бүх арга хэмжээнд улсын нэгдүгээр хүмүүс – ерөнхийлөгч Дмитрий Медведев болон ерөнхий сайд Владимир Путин нар оролцдог байсан юм. Энэ удаа үйл явдлын гол төв нь Нижний Новгород хот /Волга мөрөн дээрх хот/ байх юм. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон ерөнхий сайд Владимир Путин Ард түмний нэгдлийн өдөр Нижний Новгород хотод хүрэлцэн ирж, энэхүү баярын үйл ажиллагаанд оролцох юм.