Хятадын тэв хэсгийн нүүрсний уурхайд пүрэв гаригт дэлбэрэлт болж, дөрвөн хүн нас барж, 57 хүн нурман дарагдсан аж. Энэ явдал Хэнань мужийн Саньмэнься хотод болжээ. Дэлбэрэлт болох үед газар дор 75 хүн ажиллаж байжээ. Тэдгээрийн 14 нь өөрсдөө гарч ирж чаджээ. Одоо аврах ажиллагаа явагдаж байна. Сүүлийн жилүүдэд Хятадад нүүрсний уурхайнуудын аюулгүй байдлыг хангах ажлыг нилээд нэмэгдүүлж ирсэн юм. Тэгсэн хирнэ нүүрс олборлолтын аж үйлдвэр урьдын адил эрсдэлийн өндөр түвшинд байсаар байна.