Франц улсад болж байгаа “Их-20” дээд хэмжээний уулзалт баасан гаригт хоёр дахь өдрөө ажлаа үргэлжлүүлнэ. Каннад зохиогдож байгаа уулзалтанд оролцогчид эдийн засаг, нийгмийн асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Грекэд үзүүлэх туcламжийг ямар журмаар үзүүлэх тухай асуудлыг шийдвэрлэх ёстой аж. Пүрэв гаригт Европын зөвлөлийн тэргүүн Херман ван Ромпей болон Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу нар өөрсдийн  хямралын эсрэг стратегийг илэрхийлсэн байр суурьтай хамтарсан мэдэгдлийг Каннад болон Брюссельд тараажээ. Энд өрийн хямралын тархалтын эсрэг найдвартай хамгаалалтын тухай яригдаж байгаа аж. Энэ зорилгоор Европын санхүүгийн тогтвортой санг нэг их наяд евро хүртэл нэмэгдүүлэх аж. Грекийн өрийг хувийн хөрөнгө оруулагчдын сайн дурын оролцоотойгоор нилээд хувиар цуцлахаар хүчтэй дэмжлэг бэлтгэж байна. Европын банкнууд тус улсын банкийг дахин хөрөнгөөр бэхжүүлэх зохион байгуулалттай ажлыг уулах гэж байна. Грекийн ерөнхий сайд Георгас Папандреу дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ, европын санхүүгийн туслалцааны төлөвлөлөөнд талтай байгаагаа нотлосон. Тэрээр шинэ эдийн засгийн хөтөлбөрөөр ард түмний дунд санал асуулга явуулахаас татгалзсан төдийгүй, сөрөг хүчнийхний эвслийн засгийн газар байгуулах саналыг дэмжисэн хирнэ, огцрохоос татгалзжээ. Зээлийн гэрээгээр Грек улсаас өртэй 360 тэрбум еврогоос 100 тэрбум еврог хүчингүй болгож, үүний хариуд төсвийн эдийн засгийг хатуу хөтөлбөрт оруулахыг шаардаж байгаа юм. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Каннд сэтгүүчлтэй хийсэн уулзалтан дээр хэлэхдээ Грекийн байдлаас Евробүсийн үйл явдлын хөгжил шалтгаалах бөгөөд санхүүгийн болзошгүй шинэ хямралын эргүүлэг ч гарч мэдэх юм. Тэрээр БРИКС-ийн орнуудын тэргүүн нар европын валютыг дэмжих зөвлөгөөн хийсэн гэж мэдэгдэв.