Европын орнууд санхүүгийн хүнд байдалд ороод байгаа ЕХ-ны орнуудыг дэмжих  санхүүгийн эх үүсвэрээ тодорхойлох ёстой. Энэ тухай бизнес - дээд хэмжээний уулзалтан дээр Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  мэдэгдэв. Эрсдэлийг хуваах нь нилээд ухаалаг зүйл бөгөөд, зарласан мөнгөний дүн нь зах зээлийг намжаахад хангалттай юм. Гэхдээ ОУВС, Европын төв банкны үүрэг ямар байр ёстой вэ гэхийн зэрэгцээ европын түншүүдээ дэмжихэд бэлэн байгаа орнууд яах ёстойг тодорхойлох хэрэгтэй байна. Тэрээр хэлэхдээ, Орос улс бол Европын нэг хэсэг, тиймээс түүнд евробүсийн тулгамдсан асуудал хамааралгүй биш юм. “Бид ЕХ-ны орнуудыг дэмжих санхүүгийн хөтөлбөрүүдэд оролцох болно, дор хаяж ОУВС-гаар дамжуулан оролцоно “гэж Оросын ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Нөгөөтэйгүүр, европын эдийн засгийн хэмжээнээс болоод ямар нэгэн гадны туслалцаа юуг ч тодорхойлж чадахгуй юм. “Юуны түрүүнд Европ нь өөрөө өөртөө туслах ёстой. Үүний тулд өнөөдөр ЕХ-нд бүх юм бий: улс төрийн, санхүүгийн нөөц, бусад орнуудын дэмжлэг” гэж ерөнхийлөгч Д.Медведев хэллээ.  Түүний үзэж буйгаар одоогийн шатанд хамгийн чухал нь үндэсний засгийн газруудын үйл ажиллагаанаас их зүйл шалтгаалах юм”.